Өчдөр орой гадаа хичнээн сайхан байваа. Ойрд мэдрээгүй хүйтэн салхийг стоо мэдрэх шиг боллоо шд. Даарах гэдэг чинь сайхан зүйл юм байлээ шүү. Гадаа ганцаараа жаал суужаад найзуудаа уриалсан чинь хояр найз маань гарч ирээд бид гуруу гадаа их л хөгжилтэй салхилсан /тоглосон/ шүү.
Тэр хояр гарч ирээд хайчих уу гэхээр нь арын цэцэрлэг орий гэсэн санал гаргаад санал маань ч дэмжигдээд бид гуруу явлаа. Хаалга нь жаахан хол болохоор нэг маань залхуураад хашаа давжаам чинь. Би чинь багадаа дандаа элдэв хашаа давдаг хүүхэд байлаа шүүдэй.
Тээд хамгийн түрүүнд савлуур дээр савласан. Дараа нь нэг нь гулсуур дээр гарч гулгасын байна стоо хөгжилтэй. Би нэг найзтайгаа дүүжин дайжин дээр тоглоод, нөгөө найз маань тэр хооронд ганцаараа савлуур дээр онгироо биз хэхэ. Тээд бид хоёр дүүжин дайжингаас босоод нөгөө онгироо найзыгаа савлах шиг болсон доо хахаха энэ үед би яг элэггүй болох дөхсөн шүү.
Тоглож дуусаад гарахдаа гуруулаа хашаа давсан. Стоо жинкнээсээ хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд суусан юм шиг санагдсан шүү.
Хамт салхилсан хояр найздаа баярлалаа :)
/Найзуудын гэр нь ойролцоо байх бас гоя шүү тэ/