Pages

2010-08-21

Би зурмаар байна


Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралыг


Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралыг
Алтан нарыг мандаж байгаагаар
Алаг үрсийг инээж байгаагаар
Бүсгүйчүүдийг дурлаж байгаагаар
Бүхий л зүйлсийг сайн сайхнаар

Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралыг
Харж байгаа бүх л юмаа
Хайрын өнгөөр дүрсэлмээр байна
Хөгшин залуу хэн бүгдийг
Хайраар умбуулж зурмаар байна

Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралыг
Миний зурсан зурганд
Муу муухай юу ч дүрслэгдэхгүй
Жаахан охины зурдаг зураг шиг
Жаргалтай бүхнийг л би зурна

Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралын сайхныг

4 comments:

  1. ïàé ø¿ëýãëýäýã áîëñîí áàéíà øò. ìóóíäàã

    ReplyDelete
  2. лайтай болж....... чи ч нээрээ дурлах болсиймдагуудаа......

    ReplyDelete
  3. МАУЗын сээгийний орчуулга: пай шүлэглэдэг болсон байна шт. муундаг

    МАУЗ - БИ ЧИНЬ ШҮЛГЭЛКЭЭД ОРОЛДООД БАЙГАА. БАЯРЛАЛАА

    ReplyDelete
  4. ДАВКА - ДУРЛАХ БОЛСОН БОЛООГҮЙ ГЭЖ БАС БАЙХ УУ? ЦАГ НЬ ИРЭХЭЭР ДУРЛАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. БАЯРЛАЛАА

    ReplyDelete