Өдрийн тэмдэглэл

Надад өдрийн тэмдэглэл бичиж байсан 3 дэвтэр байдаг. Уг нь 4 байх байсан боловч анх бичиж байсан дэвтрийг минь дүү уншсанаас болж ураад хаячихсан. Уг нь маш шаргуу өдөр бүр бичдэг байлаа. Ээж маань ч бичүүлэх дуртай байсан. Гэвч нэг өдөр ээж маань намайг загналаа. Ээж ямар ч мэдэх боломжгүй зүйлээ мэдээд намайг загнасан гээч. Яаж мэдсэн бэ гэтэл дэвтрийг минь уншчихсан юм байна лээ. Тэрийг мэдээд тухай үедээ ээждээ гомдоод зөндөө уйлсан юм даа. Тэр өдрөөс хойш өдрийн тэмдэглэл бичих гэхээр үзэг гарахгүй байгаа ч юм шиг, аль эсвэл гар маань татсан мэт өдрийн од шиг алдаг оног бичих болсон доо. (Одоог хүртэл. Гэхдээ сэтгэл санаанаас үйдэлтэйгээр...)

Өдрийн тэмдэглэл гэж юу вэ?
Өнөөдөр нэг найздаа арван жилд бичиж байсан тэмдэглэлээсээ уншиж танилцууллаа. Уншихад их хөгжилтэй, сонирхолтой юм байна лээ. Тэгтэл найз маань "Өдрийн тэмдэглэл гэдэг нь хов сонсдог хүн ч юм шиг" гэлээ. Бодоод байх нь үнэн ч юм шиг.

2 сэтгэгдэл:

Кээру said...

би бичих дуртай ч дэмий гэж бодоод болисон... хүн өнгөрснөө өнгөрсөндөө үлдээх хэрэгтэй

Зулаа said...

Кээру - Ямар нэг юм бичихээр ихээ юм бодогдоод цаанаа л нэг тийм гоя байдым лд. Би бичмээр байна гараараа