Өнөөдөр 2 найзтай Өргөөд ДЭВ үзлээ... Аймшгийн кино боловч би киноны үргэлжлэх хугацааны 80 хувьд нь инээсэн байхаа... Бүр нулимас гартал инээлээ... За эхлээд ДЭВ гэдэг үгний тайлбарыг оруулий. Энэ үг нь 3 утгатайн байна. Цэвэл гуайн толь дээрээс харлаа.
- дэрсэг, дэнж, дэв газар
- зэрэг дэв, тушаалын дэв, дэв дэвээрээ суу
- бузар, ариун биш, цөв, бузар дэв хорш гэсэн утгуудтайн байна... тэхээр киноны нэр нь 3-дах утгаар нь бузар, ариун биш гэсэн утгатайн байна.
Манай сургууль дээр өргөөгийн билет хямдралтай зараад би тэндээс нь 3 билет автал надад 1 нөхөр 1 билет бас бэлэглээд би 4 билеттэй боллоо. 2 билетээр нь хүн даахаар болоод эхлээд 1 найзыгаа даагаад Алиса үзсийн. Нөгөө үлдсэн 2 билетээ удаан, тэвчээртэй хадгалсны эцэст өнөөдөр кино үзлээ. Анх найздаа аймшгийн кино үзкү шүү эдр гээд сүр болоод байсан би байхгүй ДЭВ үзий гээд үзэхээр болов. Бас нэг найз маань ДЭВ үзий гээд бид санаа нийлээд үзсиймаа. Кино эхлэх болоод суудлаа эзлээд суухад би 2 найзынхаа дунд нь сууж таараад.. Нөгөө 2 маань надаас илүү аймхай (цочимхой) юм билээ. Нэг нь киноны турш нүдээ тас аньж, чихэндээ долоовор хуруугаа чихээд, нөгөө нь гадуур хувцсаараа нүүрээ таглаастай. тэгсэн хэрнээ бас дээгүүр нь жижкээн зай гаргаж хараад байгаамаа ... би тэр хоярыг харж уйлтаа шоолж инээдийн байгааздээ. Юун кино үзэх манатай болжаам чинь... Гэхдээ тэр МААМУУ НААШ ИР -ийн ая бол тэ? мэджаа биздээ... аймр наасан. Бас ЧАМАЙГ ҮХЭЛ БИШ ҮХДЭЛ ДАГАЖ БАЙНА гэдэг үг аймр...
Би хоярдах удаагаа кино театр-т аймшгийн кино үзэж байгаан. Анх үзэхдээ ингэж ихээр инээж байгаагүйн байна... Гэртээ ирсэн хойноо хүртэл ганцаараа инээгээд...
Надад нэг оройжин инээд бэлэглэсэн хояр найздаа танкэ хэхэ хаха... Дараа нь дахиад бүгдээрээ хамт аймшгийн кино үзий шүү...