Би интернэтийг тогтмол хэрэглэдэг болоод 4 жил болжийна... Яг хэрэглэж эхэлсэн нь гэвэл 2001 онд хэрэглэж байсан. АйТи паркын урд хаалганд нь байдаг интернэт кафед анх сууж яахоо хаяг нээлгэж байсын байна... Тэр үед хаяг нээлгэхэд 500 төгрөг, 1 цаг нь 1000 гэжийж билээ. Гэрийнхэн болон найзтайгаа мэйлээр харилцах гэж анх нээлгэж байсын... Болоочгүй тэр нээлгэсэн хаягаа том дүүтэйгээ хувааж хэрэглэдэг хэхэ... За тэгээд хааяа хааяа нэт кафед суудаг боллоо...
Үүний дараа оюутан байхдаа Монголын чат сайтуудаар их орж чатладаг байлаа... 2-р курсд байхдаа анх удаагаа яахоо мессенжер хэрэглэж үзлүүдээ... ангиараа лабораторид суучихаад хоорондоо чатлаад л бүр зэрэгцэж суучаад чатладаг байжийж билээ... энэ яахоотой холбоотой болсон явдал гэвүүл манай ангийн 1 хүүхэд бүх хүмүүсийг сонгож байгаад паздака гээд явуужийсийн тэгсэн тэр дунд нь манай багш хүртэл орцон хаха. ингэж ангиараа яахоо мессенжер хэрэглэдэг болсымдог...
- 2006 билүү 2007 онд гэртээ нэт тавиулаад тэрнээс хойш тогтмол хэрэглэж эхэлсэн дээ... Анхны блогоо 2007 оны зун нээжийсийн байна... энэнээс хойш 5 блог нээсэн. Одоо идэвхтэй байгаа нь 4.
- 2009 оны 7 сард твиттер аккаунттай болсон.
- 2010 оны 4 сард ГөүГөү дээр блог нээж олон найзтай болсон.
- 2010 оны 5 сард анх блогчидтой уулзсын
за тээд энэ интернэтийн тэр дундаа блогийн тусламжтайгаар зөндөө олон сонирхолтой юм уншин зөндөө инээж, бас олон олон сайхан найзаадтай болсон гээл... Уулзаад сар болоогүй ч гэсэн их дотно эртний танил юм шиг... зааз юу юу биччив дээ ингээд дуусгыдоо.
2 сэтгэгдэл:
Блогоос их юм олж авсан гэж боддийшд хэхэ
Аеро - харин тиймээ... блогших гоя шүү
Post a Comment