Өөрийгөө чөлөөлнө

Надад хайртай хэрнээ намайг гомдоосон тэр хүнд би одоо ч хэр нь хайртай. Тэр ч надад хайртай. Гомдоосон гэдгээ мэдэлгүй дөрөв, таван жил гомдоогоогүй мэт явсан хэдий ч би хэзээ ч чи тэр үед намайг гомдоосон шүү гэж нэхэл дагуул болж байгаагүй. Анх блог гэх зүйлд хөл алдах тэр мөчид тэр яг яаж, хэзээ хэрхэн намайг гомдоосонг нуулгүй дэлгэн бичсэнсэн.


Тэгэхэд тэр түүнийг олж уншин надаас уучлалт гуйсан боловч би одоо хэр нь уучилж чадахгүй л байна. Би өнөөдрөөс эхлэн өөрөө өөрийгөө чөлөөлнө. Бүхэл бүтэн найман жил тэр гомдол хэмээх хайрцагт өөрийгөө түгжлээ. Би чин сэтгэлээсээ чамайг уучлахыг хүсч байна. Би арагшаа биш урагшаа явмаар байна. [юун баахан -на4 болчихвоо]

Уучлал гуйн илгээсэн тэр ил захидал, дахин эхлээрэй гээд өгсөн тэр дэвтэр.
Би агуу мундаг зохиолч болоод, зохиолоо компьютероор биш гараараа бичнэ.
Бичиж дуусаад хамгийн түрүүнд чамдаа л уншуулах болно.

Хүйтэн... Дараагийн боломж...

Өнөөдөр...
Камер юугаан зэхээд андын хамт зураг авахаар сургуулиасаа гараад алхлаа. Жаал явж байгаад ер нь тийшээ явъя гэж ярилцаад такси хөлөглөн зорьсон газраа бараг л хүрсэн дээ. Таксины жолооч буруу замаар явж нэлээн хол аваачаад хаясанг эс тооцуул дажгүй л дээ. Тээл газартаа ч очлоо...

Яг тэхэд...
Алхсаар байгаад даарсан хоёр хүн юун зураг авах манатай. Хэдэн зураг дарсан болоод бушуухан түргэхэн дулаан газар бараадаж халуун цай ууж дулаацъя гэж ярилцаж, шийдэлд хүрж "Их Монгол" -н зүг жолоо мушгин түргэн түргэн алхална.

Дулаан газар...
Хүрмэгцаа бушуухан липтон цай захиалан нэг нэг аягыг уусан ч дахин уумаар санагдан нэмээд авлаа. Хамтрагч маань хоол идцэн байсан учраас би тэнд сайхан амттай хоол захиалан уух юмны хажуугаар идээд авсан.

Тэндээс...
Тэндээс дахин нэг хүнтэй нэгдэж гурвуулаа дэлгүүрдлээ. Сайхан байсан. Ойрд яваагүйг хэлхүү. Тэндээсээ буцаад сургууль.

Харин...
Одоо гэртээ маргааш юу хийхээн бодон бодон сууна. Маргааш өнөөдрөөс дулаахан тэхээр маргааш жинкэн утгаар нь зурганд урагшаа.

Шинэ мэдээ...
Хамтрагч маань маргааш хамт гарч чадахгүй болсон гэнэ. Тун тоогүй,,, ганцаараа явмаар байвчиг дотор хүн хар хүйтэнд ганцаараа явкээд тэнэг юмуу гэхийн. Дараагийн боломжит өдрийг хүлээх үү. Тэр нь бүүр дараагийн амралтын өдөр. Хол байна даа.

Камер...
Камер эзэмших хугацаа тунчиг бага учраас дараагийн амралт гэх боломж байхгүйм даа. Гэхдээ шинэ жил энүүхэнд байна. Цаг хугацаа ингэж хурдан явж байхад дахиад зөндөө зөндөө бүр зөндөө их зурганд явах боломж олдоно. Тэхээр тэвчээртэй хүлээхээр шийдлээ.

Яг одоо

Яг одоо сэтгэл болон биеийн тэнхээ маань дуусаад байна... Унахад тун дөхсөн юмдгуудаа

Цас орсон хэдий ч ногооноороо

Энэ зурган дээр байгаа ногоон өвс шиг хэрэндээ хичээгээд л суугаад байна. Ядралын туйлд хүрсэн нь миний буруу лдаа. Цаг, хүчээ буруу тооцоолсноос л энэ байхдаа.
Хөл маань асар их биш ч гэсэн өвдөөд байна. Маргааш яаж сагс тоглох юм бэ? Тэмцээн дээр ямар нэг муу юм болох юм шиг совин татаад байх чинь... муу ер байгаадаа. Хэрэв гээд муу амлачихъя. Гэмтэл авбал бөмбөгөө тоглож чадахгүй болно доо. Ёстой л уйлах ч багадах байхдаа. Яана вэ яана... Хазгар болсон шүүдээ

Яг одоо оройн 9 цаг 30 минутыг хуруу тоолон хүлээж байна... (5:37 болж байна)