Тоосго өрөгч байх уу??? эсвэл ...

Сүүлийн хэдэн өдөр ажил дээр зөндөө их асуудлууд гараад уур амьсгал нэг л тийм, ажил нь овоорчихсон, хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй үл ойлгогдох зүйлсээр дүүрэн... 

Ер нь ямарваа нэг байгууллага, баг, бүлэг хүмүүсийн удирдагч хэн гэдэг нь их чухал юмаа. Анхнаасаа л удирдагчийн маань мэдлэг, чадвар, харилцаж байгаа байдал нь надад тухайн ажлыг удирдаж байгаа хүний нь хувьд таалагдаагүй. Зарим зүйл дээр надаас мэдлэг дутуу гэдэг нь мэдрэгдэж улам бүр дургүй болсоор л байсан. 

Хоёр хоногийн өмнө хүртэл удирдагч маань МАШ ТОМ алдаа гаргаж, бид бүгдийг нэлээдгүй бухимдуулсан. Энэ алдаанаас болж удирдлагадаа өөрчлөлт оруулахаар болж хоёр өдөр хэлэлцээд эцсийн шийдвэртээ надад удирдагч хийхийг САНАЛ болголоо. 

Их итгэл найдвар, их хариуцлага!!! Хүмүүсийн надад найдаад, итгээд хүлээлгэж өгсөн энэ том зүйлийг алдахгүй ажиллах сэтгэлийн тэнхээ надад байгаа билүү??? Би чадах болов уу? Бусад нь хийгээд болоод байгаа зүйлийг би яагаад хийж чадахгүй гэж??? зөндөө их бодлоо, бас их айж байна. Маргааш битгий болоосой ч гэж бодлоо. 

Хүний дутуу үлдээсэн ажлыг хийнэ гэдэг шинээр ажил эхлэхээс хэцүү. Яг үнэндээ би энэ ажлыг нь хүлээж аваад яг хаанаас нь, яаж эхлэхээ ч мэдэхгүй байна. Бодоод байхнээ би өөртөө ийм хариуцлага ирнэ гэж огт бодож байгаагүй юм байна. Эсвэл би өөрийгөө гүйцэтгэгч мэтээр л төсөөлж байсан байх. 

Барилгын тоосго өрөгч байсан нь дээр үү? Эсвэл тоосго яаж өрөхийг зааж зөвлөдөг хүн байсан нь дээр үү? Ёстой мэдэхээ байчихлаа.

0 сэтгэгдэл: