Амьдралд ам гарч болкуу гэж үнэн юмдаа. Давахгүй гэсэн даваагаараа гурав давнаа гэдэг шиг хэзээ ч ийм юм хийхгүй, би ийм юмны эсрэг гэж боддог, үүндээ итгэдэг байсан хэрнээ нэг мэдэхэд өөрийн зохион энэ дүрмээ зөрчөөд буруу зүйл хийчихсэн байх юм даа.
Түрүүн уул нь бичье гэж бодсон зүйл их байсан, бичнэ ч гэж бодсон. Яг одоо комьютерийн гар, өөрийн гар хоёрыг нийлүүлэн сууж ахуйд толгойд орж ирэх санаа, тэр дундаа үгс алгуурхан уусан алга болох мэт... Хэдий ийм байгаа ч юу ч хамаагүй бичих хүсэлдээ автаад хэдэн товчоо хурууны өндгөөрөө зөөлөн зөөлөн товшоод сууж байна.
Хүний амьдралд тодорхой хэмжээний айдас байдаг. Надад ч бас бий...
Би би би хэнийг танихгүй, хэн ч намайг танихгүй газар очихоосоо айдаг. Яг үнэнг хэлэхэд би эрээнэнградаас өөр гадаад улс руу явж үзээгүй. Би тийшээ явахдаа эгч, дүүгийн хамт явсан. Бас би дурлахаас айдаг. Миний зүрх сэтгэлийг татсан тэр нэгэн хүн ардаа амьдралтай, үр хүүхэдтэй байвал яах болж байна. Эсвэл миний хүсэн хүлээсэн хүн биш бол яана. Хүний гадаад дүр төрх хуурамч байх нь их. Үнэндээ тэр хувцасны ард, нүүрний арьсны ард жинхэнэ хэн нуугдаж байгааг би таашгүй. Хүн бүрд тодорхой хэмжээний нууц гэж байдаг би тэр нууцаа бусдад алдахаас их айдаг.
Сүүлийн үед миний хүсээгүй зүйлс надыг хүрээлэн бүчих шиг. Хийгээгүй хэргийнхээ төлөө хичнээн ч их загнуулав, хоёр хүний хооронд жороолсон илжиг болон хувирах шиг... Ай амьдрал чи юунд иймийн. Ажил ажилд дарлуулаад ядарч байхад сэтгэлийн дарамт, шаналал алхам бүрт гараад л... Тэр тэгчихвий, энэ ингэчихвий гээд санаа зовсоор л...
Нэг мэдсэн үг холбож үхэр холдчихлоо. Ажлаа хийе дөө гэж...
0 сэтгэгдэл:
Post a Comment