Надаас нэхээстэй...

Хүн бүр надаас нэхээстэй...
Би тэдний ямар нэг зүйлийг аваагүй байхад надаас нэхээстэй...
Гэрийхэн, найзууд, хамаатнууд, ажлыхан бүгд нь надаас нэг зүйл нэхээстэй... Би түүнийг нь аваагүй ч би тийм зүйлтэй болох ёстойм шиг... Ер нь насан туршдаа тийм зүйлтэй болкуу байсан ч яадгийн ер нь. Заримдаа ... болох ёстой ч биш гэж бодогдохын. Хүн юм хойно тийм зүйлтэй болохгүй бол болкуу л байх. Аа гэхдээ цаг нь ирэхээр болох л байх. Зүгээр л миний цаг ирээгүй байгаа. Угаасаа бурхан хүний амьдралыг зурсан байдаг гээ биздээ. Тэгвэл миний амьдралыг зурахдаа тэр нэхэгдээд байгаа зүйлийг нь амьдралын минь насны дунд үед эсвэл бүүр төгсгөлд нь бий болгохоор зурсан ч юм билүү би таашгүй. Би өөрөө бурхан эсвэл бурханы хамаатан, найз нь байсан бол шалсаар байгаад тэр болох хугацааг нь мэдчүүл хүмүүст хэлчихмээр.
Ажлын зарим нэг хүн миний өмнөөс шаналаад ядраад ч байх шиг,,, Эгч, дүү нар чамайг ингэчүүл энгий шүү гэж аргадаад ч байх шиг зальтаад ч байх шиг. Гэхдээ энэ бүгд над ямар хамаа байхав дээ. Бурханд л хамаатай. 
Бурханд хандаж хэлэхэд та тэр хүмүүсийн надаас нэхээд байгаа зүйлийг нь хурдхан шиг гаргаад өгчих... Түүл надад илүү амар байна. Би хүмүүст өртэй яваад байх над үнэхээр хэцүүдэлтэйн... За конец, пока сайхан амраарай :ь

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Чи өөрөө хэзээ гэж оюундаа төлөвлөсөн тэр цагт чинь бурхан гаргаж өгөхөөр зурцан байгаа байхаа.