9 дүгээр сарын 1

9 дүгээр сарын 1 гэхээр та нарт юу бодогдож байна?

Миний толгойд хамгийн түрүүнд хүүхдүүд гоёод, гартаа цэцэг бариад сургууль руугаа явах бас зуны турш уулзалдаагүй ангийн найзтайгаа уулзана гэх мэт сургуультай холбоотой зүйлүүд орж ирж байна. Би 10 жилд сурч байхдаа 8 дугаар сарын 31-ний орой нойр хүрэхгүй их л догдолдог байж билээ.

Энэ оны 9 дүгээр сарын 1-нд тун хачирхалтай зүйл олж харсан. Би бодохдоо 9 дүгээр сарын 1 гэхээр багш, сурагчдын эрдмийн баярын өдөр юм шигээ. Гэтэл энэ өдөр гэр рүүгээ орох замдаа хэсэг согтуу хүүхдүүд (8-аас 10-р ангийн гэмээр) харлаа. Тэдэн дунд охидууд хүртэл байсан гээч. Хажуугаар нь өнгөрч явсан эгч нэг эрэгтэй хүүхдийг нь дуудсанаа "Миний дүү баярын мэнд" гэх юм. Яахав хичээл эхэлсэний баяр гэж болох боловч эдгээр согтуу хүүхдүүдийг ингэж өөхшүүлж болж байгаан болов уу даа. Эд чинь Монголын ирээдүй шүү дээ. Эцэг эх, ах эгч нараа үр хүүхэд, дүү нартаа анхаарал тавихгүй бол тэд чинь...

Цагийн юм цагтаа

Just in time
Би саяын өнгөрдөг зун шуудангийн хайрцаг нээлгэлээ. /Урд нь нээлгэх гээд сул хайрцаг байхгүй гээд нээлгэж чадахгүй л яваад байлаа/ За ингээд хайрцагтай боллоо гээд ямар нэг сэтгүүл ч юм уу сонин захиалъя гээд овоо гайгүй мэдээлэл гардаг гэдэг үүднээс Алтангадас сэтгүүл захиалваа. Хайрцаг нээлгэхэд дараа долоо хоногт ирж түлхүүрээ аваарай гэдэг юм байна. Тэгээд хэлсэн хугацаанд нь яваад очлоо. Түлхүүр гарах болоогүй гэж хэд хэдэн удаа намайг хоосон буцаав. Ингэж ингэж сар орчимын дараа хайрцагныхаа түлхүүрийг авлаа. За түлхүүрээ авчихлаа сэтгүүл ирсэн л байх ёстой гээд хайрцагаа нээтэл хоосон байлаа. Уг нь сэтгүүлийн ирэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байлаа. Тэгэж тэгэж 7 дугаар сард авах сэтгүүлээ 9 дүгээр сард авлаа. Уг нь сэтгүүл ч юм уу сонин захиална гэдэг нь цагт нь мэдээллийг хүртэх зорилготой гэж бодож байтал Монголд тэр үйлчлэхгүй бололтой. За энэ удаад оройтлоо дараагийн дугаар цагтаа ирнэ гэж бодож байтал байдаггүй шүү. Би 8 дугаар сарын дугаараа дөнгөж өчигдөр олж уншдаг байна шүү. Ингэж оройтдог нь яг юунд байгааг мэдэх юмсан. Сэтгүүл гаргадаг байгууллага уу? Эсвэл шуудангийн байгууллага уу?

Тэтгэлэгээр суралцах нь

Сүүлийн үед гадаад руу явж суралцах нь энгийн үзэгдэл болсон. Нэг хэсэг нь гадаад руу явахад зуучилж нөгөө хэсэг нь хэдэн төгрөг нь байвал явахаас буцахгүй болсон өнөө цагт болгоомж дутахгүй гэдэг нь ойлгомжтой.

Ер нь аль ч улсанд хоёр төрлийн тэтгэлэг байдаг.
  1. Хоёр улсын Засгийн газрын хоорондын тэтгэлэг
  2. Бусад тэтгэлэг
Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам жил бүр гадаадын 14 оронд хоёр улсын хэлэлцээрийн дагуу оюутан суралцуулахаар илгээдэг. 2002 оны 365 дугаар тушаалаар батлагдсан "Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам"-ын дагуу зохион байгуулдаг. Гадаадад суралцуулах магистрант, докторантын уралдаант шалгалтыг БСШУ-ны сайдын 2001 оны 117 дугаар тушаалаар батласан "Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, доктрантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу зохион байгуулдаг. Магистрант, доктрантуудын дийлэнх нь АНУ, ХБНГУ, Англи, Япон, ОХУ, Австрали улсын их дээд сургуульд эдийн засаг, санхүү, удирдлага, боловсрол, инженер, технологи, эрүүл мэнд, хууль, байгалийн ухаан, мэдээлэл зүйн чиглэлээр суралцсан байна. Уралдаант шалгалтыг багтаан олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр зарлан зохион байгуулдаг.

Шалгалтын тестийг яам бус мэргэжлийн байгууллага, хүмүүс боловсруулж, уралдаант шалгалтыг зохион байгуулдаг тул тестийн загварууд яаманд үлддэггүй.

Бусад тэтгэлэгт гадаадын зарим томоохон их дээд сургуулиас бусад орны оюутнуудад боломж олгохоор тэтгэлэгийг санал болгодог бөгөөд мөн олон улсын байгууллагуудын тэтгэлэг гээд маш олон тэтгэлэг байдаг бөгөөд энэ мэдээллийг интернэтээс авах боломжтой.

Гадаадын их дээд сургууль коллеж бүр өөрийн гэсэн санхүүгийн тусламж, тэтгэлэгтэй байдаг хэдийн ч ихэнх тохиолдолд энэ нь нийт зардлын тодорхой хэсгийг л төлөхөд зориулагдсан байдаг.


Гадаадад сурах хүсэл мөрөөдлөө юунаас эхлэх вэ?

  • Хамгийн эхний хийх ажил бол хаана ямар тэтгэлэг байдаг талаар судалгаа хийх. Мөн ямар тэтгэлэгээр хэрхэн явах талаараа төлөвлөгөө гаргах хэрэгтэй
  • Хэрхэн бэлдэх вэ? Жилийн өмнөөс хэлний бэлтгэлээ хийх нь чухал

Сүүлийн үед гадаадын их дээд сургуулиудад Интернэт ТОЕФЛ буюу IBT тоефлийн шалгалтын оноог илүүд үзэх болсон. Өөрөөр хэлбэл ихэнх гадаадын томоохон их дээд сургуулиудад энэ шалгалтын оноо нь хүчинтэй байдаг. Гэвч энэ шалгалт нь Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамаарахгүй ба гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хувиараа хамрагдахад хэрэг болно.


Алтангадас сэтгүүлээс

Дэлхийн 7 гайхамшиг

2007 оны 7-дугаар сарын 7-нд (гурван долоо давхацсан өдөр) дэлхий нийтийн хэмжээнд иргэдийн дунд санал асуулга явуулж шинээр долоон гайхамшгийг тодруулсан байна.
  1. Грекийн Ром хотын Колэйзюм. Гладиаторуудын дайтдаг талбай. Энэ нь 50.000 хүний суудалтай
  2. Мексикийн "Chichen Itza".
  3. Бразил дахь "Аврагч" Христийн хөшөө. 38 метр өндөртэй, Corcovado уулын оройд байрладаг, 1926 онд Францад хийгдэж эхэлсэн ба 1.000 тонн жинтэй
  4. Хятадын Цагаан хэрэм. 6.700 километр урт, МЭӨ VII - IV зуунд Монголчуудын довтолгооноос хамгаалах зорилгоор барьсан
  5. Перс дэхь эртний Machu Picchu хот.
  6. Йордон дахь эртний Петра хот.
  7. Энэтхэгийн Таж Махал.

Vндсэрхэг vзэл

НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ
НИЙТ НЬ НЭГНИЙ ТӨЛӨӨ
"Үндсэрхэг үзэл" энэ үгийг сүүлийн үед ихээр ярих болсон. Энд тэндгүй ийм ч хөдөлгөөн, тийм ч цуглаан гээд л...

Би бодохдоо энэ Үндсэрхэг үзэл гэдэг зүйлийг хүүхдийг ухаан орох цагаас нь эхлэн зааж, сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй болов уу?
Би багадаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Гэвч цэцэрлэгийн ангийн минь ханан дээр төрийн минь сүлд байсанг лав санахгүй байна. Цэцэрлэгт хэрэгтэй хэрэггүй баахан дуу, шүлэг зааж байхын оронд "Төрийн дуулал"-аа зааж болдоггүй л юм байхдаа. Мөн Монгол улсынхаа түүхийг тухайн хүүхдийн насанд нь тохируулан ярьж өгөх ч юм уу... За ингээд цэцэрлэгээс сургууль руу шилжлээ. Сургуульд зөндөө л хичээл ном заана. Гэвч энд бас Үндсэрхэг үзлийн талаар хичээл ер нь орсонгүй. Анги танхимд баахан математикийн томьёо, ангийн булан, хоцорсон тасалсан хүүхдийн нэрс гээд баахан юм байдаг хэрнээ Төрийн сүлд, Төрийн дуулал бас л дутуу. Одоо ямар байгааг мэдэхгүй хэдий ч миний бодлоор байхгүй л байгаа болов уу?

Миний дүү одоо арван жилийн сургуулийн 6-дугаар ангид сурдаг. Их олон хичээл ордог. Тэр дунд нь эх оронтой холбоотой хичээл ер харагдахгүй шүү.

Монголчуудаа хүүхдүүддээ багаас нь үндсэрхэг үзэл гэгчийг суулгаарай гэж уриалмаар байна. Цэцэрлэг, сургуулийн багш нараа та нар ч мөн үүнийг сурагчиддаа ойлгуулаарай.