Цагийн юм цагтаа

Just in time
Би саяын өнгөрдөг зун шуудангийн хайрцаг нээлгэлээ. /Урд нь нээлгэх гээд сул хайрцаг байхгүй гээд нээлгэж чадахгүй л яваад байлаа/ За ингээд хайрцагтай боллоо гээд ямар нэг сэтгүүл ч юм уу сонин захиалъя гээд овоо гайгүй мэдээлэл гардаг гэдэг үүднээс Алтангадас сэтгүүл захиалваа. Хайрцаг нээлгэхэд дараа долоо хоногт ирж түлхүүрээ аваарай гэдэг юм байна. Тэгээд хэлсэн хугацаанд нь яваад очлоо. Түлхүүр гарах болоогүй гэж хэд хэдэн удаа намайг хоосон буцаав. Ингэж ингэж сар орчимын дараа хайрцагныхаа түлхүүрийг авлаа. За түлхүүрээ авчихлаа сэтгүүл ирсэн л байх ёстой гээд хайрцагаа нээтэл хоосон байлаа. Уг нь сэтгүүлийн ирэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байлаа. Тэгэж тэгэж 7 дугаар сард авах сэтгүүлээ 9 дүгээр сард авлаа. Уг нь сэтгүүл ч юм уу сонин захиална гэдэг нь цагт нь мэдээллийг хүртэх зорилготой гэж бодож байтал Монголд тэр үйлчлэхгүй бололтой. За энэ удаад оройтлоо дараагийн дугаар цагтаа ирнэ гэж бодож байтал байдаггүй шүү. Би 8 дугаар сарын дугаараа дөнгөж өчигдөр олж уншдаг байна шүү. Ингэж оройтдог нь яг юунд байгааг мэдэх юмсан. Сэтгүүл гаргадаг байгууллага уу? Эсвэл шуудангийн байгууллага уу?

0 сэтгэгдэл: