Vндсэрхэг vзэл

НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ
НИЙТ НЬ НЭГНИЙ ТӨЛӨӨ
"Үндсэрхэг үзэл" энэ үгийг сүүлийн үед ихээр ярих болсон. Энд тэндгүй ийм ч хөдөлгөөн, тийм ч цуглаан гээд л...

Би бодохдоо энэ Үндсэрхэг үзэл гэдэг зүйлийг хүүхдийг ухаан орох цагаас нь эхлэн зааж, сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй болов уу?
Би багадаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Гэвч цэцэрлэгийн ангийн минь ханан дээр төрийн минь сүлд байсанг лав санахгүй байна. Цэцэрлэгт хэрэгтэй хэрэггүй баахан дуу, шүлэг зааж байхын оронд "Төрийн дуулал"-аа зааж болдоггүй л юм байхдаа. Мөн Монгол улсынхаа түүхийг тухайн хүүхдийн насанд нь тохируулан ярьж өгөх ч юм уу... За ингээд цэцэрлэгээс сургууль руу шилжлээ. Сургуульд зөндөө л хичээл ном заана. Гэвч энд бас Үндсэрхэг үзлийн талаар хичээл ер нь орсонгүй. Анги танхимд баахан математикийн томьёо, ангийн булан, хоцорсон тасалсан хүүхдийн нэрс гээд баахан юм байдаг хэрнээ Төрийн сүлд, Төрийн дуулал бас л дутуу. Одоо ямар байгааг мэдэхгүй хэдий ч миний бодлоор байхгүй л байгаа болов уу?

Миний дүү одоо арван жилийн сургуулийн 6-дугаар ангид сурдаг. Их олон хичээл ордог. Тэр дунд нь эх оронтой холбоотой хичээл ер харагдахгүй шүү.

Монголчуудаа хүүхдүүддээ багаас нь үндсэрхэг үзэл гэгчийг суулгаарай гэж уриалмаар байна. Цэцэрлэг, сургуулийн багш нараа та нар ч мөн үүнийг сурагчиддаа ойлгуулаарай.

0 сэтгэгдэл: