Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралыг
Алтан нарыг мандаж байгаагаар
Алаг үрсийг инээж байгаагаар
Бүсгүйчүүдийг дурлаж байгаагаар
Бүхий л зүйлсийг сайн сайхнаар
Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралыг
Харж байгаа бүх л юмаа
Хайрын өнгөөр дүрсэлмээр байна
Хөгшин залуу хэн бүгдийг
Хайраар умбуулж зурмаар байна
Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралыг
Миний зурсан зурганд
Муу муухай юу ч дүрслэгдэхгүй
Жаахан охины зурдаг зураг шиг
Жаргалтай бүхнийг л би зурна
Би зурмаар байна
Битүүхэндээ амьдралын сайхныг
4 сэтгэгдэл:
ïàé ø¿ëýãëýäýã áîëñîí áàéíà øò. ìóóíäàã
лайтай болж....... чи ч нээрээ дурлах болсиймдагуудаа......
МАУЗын сээгийний орчуулга: пай шүлэглэдэг болсон байна шт. муундаг
МАУЗ - БИ ЧИНЬ ШҮЛГЭЛКЭЭД ОРОЛДООД БАЙГАА. БАЯРЛАЛАА
ДАВКА - ДУРЛАХ БОЛСОН БОЛООГҮЙ ГЭЖ БАС БАЙХ УУ? ЦАГ НЬ ИРЭХЭЭР ДУРЛАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. БАЯРЛАЛАА
Post a Comment