Энэ жилийн намар
Эхнээсээ л уйтгартай байлаа
Тэнгэр хүртэл уйлахаар
Тэсэлгүй би уйлчих юм
◊ ◊ ◊
Уйтгартай байна намрын улирал
Урд урдынхаас илүү ганцаардаж байна
Удаан ганцаараа байсан юм болохоор
Учиргүй хайрыг хүссэн юм болов уу
◊ ◊ ◊
Модны навчис газарт унах нь
Надаас нэг л зүйлийг авч одох шиг
Намрын улиралд ийм болохоор
Яагаад ч юм би уйтгарладаг
◊ ◊ ◊
Намар болохоор бүх зүйлч дуусч
Намайг ч бас тэр орхин
Надад гуниг үлдээсэн болохоор
Намрын улиралд би огтоос дургүй
◊ ◊ ◊
[Зулмөнх 2010.08.17]
0 сэтгэгдэл:
Post a Comment