Хүйтэн... Дараагийн боломж...

Өнөөдөр...
Камер юугаан зэхээд андын хамт зураг авахаар сургуулиасаа гараад алхлаа. Жаал явж байгаад ер нь тийшээ явъя гэж ярилцаад такси хөлөглөн зорьсон газраа бараг л хүрсэн дээ. Таксины жолооч буруу замаар явж нэлээн хол аваачаад хаясанг эс тооцуул дажгүй л дээ. Тээл газартаа ч очлоо...

Яг тэхэд...
Алхсаар байгаад даарсан хоёр хүн юун зураг авах манатай. Хэдэн зураг дарсан болоод бушуухан түргэхэн дулаан газар бараадаж халуун цай ууж дулаацъя гэж ярилцаж, шийдэлд хүрж "Их Монгол" -н зүг жолоо мушгин түргэн түргэн алхална.

Дулаан газар...
Хүрмэгцаа бушуухан липтон цай захиалан нэг нэг аягыг уусан ч дахин уумаар санагдан нэмээд авлаа. Хамтрагч маань хоол идцэн байсан учраас би тэнд сайхан амттай хоол захиалан уух юмны хажуугаар идээд авсан.

Тэндээс...
Тэндээс дахин нэг хүнтэй нэгдэж гурвуулаа дэлгүүрдлээ. Сайхан байсан. Ойрд яваагүйг хэлхүү. Тэндээсээ буцаад сургууль.

Харин...
Одоо гэртээ маргааш юу хийхээн бодон бодон сууна. Маргааш өнөөдрөөс дулаахан тэхээр маргааш жинкэн утгаар нь зурганд урагшаа.

Шинэ мэдээ...
Хамтрагч маань маргааш хамт гарч чадахгүй болсон гэнэ. Тун тоогүй,,, ганцаараа явмаар байвчиг дотор хүн хар хүйтэнд ганцаараа явкээд тэнэг юмуу гэхийн. Дараагийн боломжит өдрийг хүлээх үү. Тэр нь бүүр дараагийн амралтын өдөр. Хол байна даа.

Камер...
Камер эзэмших хугацаа тунчиг бага учраас дараагийн амралт гэх боломж байхгүйм даа. Гэхдээ шинэ жил энүүхэнд байна. Цаг хугацаа ингэж хурдан явж байхад дахиад зөндөө зөндөө бүр зөндөө их зурганд явах боломж олдоно. Тэхээр тэвчээртэй хүлээхээр шийдлээ.

4 сэтгэгдэл:

May said...

Энэ ширээний бүтээлэг даанч танил санагдаад байсымаа ккк

Давка said...

их монгол юмуу? би орж үзээгүй лд.

Давка said...

их монгол юмуу? би орж үзээгүй лд.

Зулаа said...

Мэй - ккк, танил байна уу?

Давка - аанха Их Монгол. Дараа нь чамайг оруулнаа кк