Надад хайртай хэрнээ намайг гомдоосон тэр хүнд би одоо ч хэр нь хайртай. Тэр ч надад хайртай. Гомдоосон гэдгээ мэдэлгүй дөрөв, таван жил гомдоогоогүй мэт явсан хэдий ч би хэзээ ч чи тэр үед намайг гомдоосон шүү гэж нэхэл дагуул болж байгаагүй. Анх блог гэх зүйлд хөл алдах тэр мөчид тэр яг яаж, хэзээ хэрхэн намайг гомдоосонг нуулгүй дэлгэн бичсэнсэн.
Тэгэхэд тэр түүнийг олж уншин надаас уучлалт гуйсан боловч би одоо хэр нь уучилж чадахгүй л байна. Би өнөөдрөөс эхлэн өөрөө өөрийгөө чөлөөлнө. Бүхэл бүтэн найман жил тэр гомдол хэмээх хайрцагт өөрийгөө түгжлээ. Би чин сэтгэлээсээ чамайг уучлахыг хүсч байна. Би арагшаа биш урагшаа явмаар байна. [юун баахан -на4 болчихвоо]
Уучлал гуйн илгээсэн тэр ил захидал, дахин эхлээрэй гээд өгсөн тэр дэвтэр.
Би агуу мундаг зохиолч болоод, зохиолоо компьютероор биш гараараа бичнэ.
Бичиж дуусаад хамгийн түрүүнд чамдаа л уншуулах болно.
3 сэтгэгдэл:
Сэтгэлээ чөлөөлөх ч хэрэгтэй шүү...тэхдээ хэцүү шүү
өөх маийй жооод би хэн гэдгийг нь барагтаамаглаж бээншөөөө шакий шүчкаа шүүмий ..... заас юу ч билээ нэг хочит мөнүү бас л бишөөөө лай лай одоо би ийм гачин таамаг дэвшүүлкүү шууд л өөрөө мөн гэж ойлгохоор шийдлээ зүэээр толгой гашиллаа бодсоор байгаад бас дээрээс нь 25 дээр аймшгийн коно гараадийнаа
Кээру - Харин тиймээ, өөрөө чөлөөлчий, чөлөөлцөн гэх боловч яс юман дээрээ биш л байдгийн байна
Ууганаа - хаха чиний төсөөлж байгаа хүн бишээ. Чи өөрөө аймшгийн кино
Post a Comment