2011 онд

Би уул нь зун ингэж бодож байлаа. 2010 оны төгсгөлд блогтоо энэ жил юу хийв, яав ийв гээл нэг тийм тайлан маягийн юм бичий гэж бодож байсым. Тэгсэн шаал худлаа юм болоод тэр талаар цэг ч тавиагүй ээ. 


Энэ бичлэг миний 2011 оны анхны бичлэг. Би энэ бичлэгээрээ энэ онд хийе, бүтээе гэж бодож байгаа мөрөөдөл гэхиймуудаа нэг тийм юм бичье гэж шийдлээ. Зориглоод хөдлүүл уул нь гайгүй л амархан эдүүд байгаам. Тэхдээ би ганцаараа шийдэж чадкуу эцэг эх, ах дүү хамаатан садан, найз нөхдөөс асууна, лам бөөгөөр орно гээд сулиараад байхгүй юу. Мэдээж зарим нь ээж аавын үгийг сонсохгүй бол болкуу лдээ.


Нэгдэх хүсэл
Мопэд яагаав нөгөө моциклын нэг төрөл арай хүч муутай. Аймхайн болхоор моцикл, байк эдр гэхгүй ээ. Би ингэж мөрөөдөөд байгаан. Зуны сайхан нартай өдөр мопэдээ хөлөглөөд үүргэвчээ нуруундаа үүрчихсэн дотор нь апрат, компүүтэр хоёроо хийгээд зурганд явна шүүдэй. Эхний ээлжинд хотоо тойрно. Тэгээд хотын ойролцоох зуслангуудаар тэнэнэ дээ. Бороотой өдөр бол усны кэтээ өмсөөд толгой дээрээ томоо Оюу толгой гэсэн бичигтэй шүхрээ бариад л зураг аваад алга болж өгнө шүүдэй.


Хоёрдох хүсэл
Төгөлдөр хуур. Төгөлдөр хуур даралтат хөгжим хоёрын дугаралт өөр байдаг байхаа. Би ялгаа эдрийг нь мэдэхгүй лд. Тэхдээ төгөлдөр хуур нэлээн үнэтэй байх. Би үнийг нь судалж үзээгүй ч хэдэн саятай байх гэсэн таамаглал дэвшүүлээд байгаан. Би хүсвэл хичээвэл багадаа жилийн яг нэг жилийн дараа авч чадна гэж тооцоолсон. Тэхдээ арай химд, бас зай бага эзэлдгий нь бодуул даралтат хөгжим нь надад таараад байгаан. Өчдөр дэлгүүр орохдоо харсан 650 минга гэжийлээ. Бас тэхдээ бага мөнгө бишшүү.


Хөгжимдөө лаг болчуул тэгээд хамтлаг энээ тэрээ гээд томроод алга болно доо. Акууг гитаарчин, Сүрпарыг дуучин, Зероог бөмбөрчин... гээл. Янзтай даа :)


За тээд ингээд бичээдайвал дуускуу юм болно байхаа.
Эхний ээлжинд боджаа юмаа энд үлдээе. 

7 сэтгэгдэл:

Undriga said...

Чи юун феодал хүсэлтэйн :P

Кээру said...

Хүслээ биелүүлээрэй

Anonymous said...

хөөрхөн хүслүүд байна бүгд биелэх юм байна дөө хэхэхэ зургандаа хааяаа нэг авч явжаагаарай за хэхэхэ ЭФСИ нь байлаа гэж...

naomi said...

эхний төлөвлөгөө чинь их сонирхолтой эд байнашүү хэхэ... дараа жилийн өдийд хэдийг нь хийж чадаснаа заавал бичэрэй

Зулаа said...

@Ундрига - Феодал биш шүүдэй. Зүгээр л хийж үзмээр байгаа зүйлээ буулгасан нь энэ.

@Кээру - Баярлалаа. Хичээнээ

@Эфси - Биелүүлэх гээд хичээнээ. Үнэхээр мопэд авчуул чамайг дагуулаад явнаа.

@Наоми - Эхнийх харин бүүр нүдэнд харагдаад, сэтгэлд багтаад байгаамаа. Мэдээж тэгнээ эндээ бичээд бичээд үлдээчихнэ :)

Anonymous said...

Юу шдээ хөө нтр кккк бараг л ойролцоо мөрөөдлүүд цохиж явна гэтэл ардын багшид моподын хэрэг ч ааяааа бас л эвгүйм биш үү ккк гэхдээ зүгээр ээ хөө ямар үхсэн биш тимй зүйлтэй байгаад түүнтэйгээр салхи татуулан давхих юун буруу билээ дээ ;) гэтэл тэр төгөлдөр хуур гээч гайхалтай зүйл чинь бас л мөрөөдөлийн нэг зөв хөө эм хүн кккк даанч их үнэтэй золиг байсан даг ... гэлээ ч амжилт хөө

Зулаа said...

@pink0902f1 - Тиймүү,,, хэхэ багш чэгсэн хүн шүүдээ би :ь
тэхдээ мопэд нээх салхи татуулах нь юу л бол. хүч муутай, тэгээд 2 хөлөө нийлүүлээд нээх хөөрхөн томоотой сууж байгаа хүүхэд шиг шд. Хуурын гайхамшигийг дурдуул бас дуусахгүй л байхдаа. Харин тиймээ тэхээр даралтат хөгжим л авмаар байгаамдаа. Амжилтыг хүлээн авлаа танкээ шөө