Цасан охин болохоо шахсан нь...

За хэд хоног ажилд дарагдаад юун блогоор шагайх манатай л байлаа. Гурван жилд нэг удаа болдог аттестатчилалд оролцоод ккк. Шинэхэн би үзүүлэлтийг нь хараад л шууд айж нтр. Тэхдээ яахвээ сайн оролцсон, үнэхээр сайн шүү. Өө ингээд хадуураад байдгийн шүү. Цасан охин болох шахсан тухайгаа бичиж эхэлье.


Өчигдөр тайлангаа хамгаалчаад хоёр журмын нөхрийн хамт гэртээ ирээд амраад тв ширтээл суужийтал утсанд "Ирландаас юм иржээ, ирж ав" гэсэн мсж ирсийн. Тэгээд шууд залгаад би хаана очих уу гэтэл өөдөөс модны хоёр гэдгиймдаа. Харанхуй болцон байхаар нь мэдэхгүй газар руу явахаасаа айгаад маргааш авъя л гэлээ. За тэгвэл өглөө 11 цагаасө өмнө ирээрэй...

Хэд хоног нойр дутуу явсанг хэлэх үү, өглөө хэдий унтаад баймаар байсан 11 цагаас өмнө гэдгийг бодсоор эртлэн босоод гарахад бэлэн болчихоод нөгөө утас руу дахин залгаад хаана очихоо заалгаад бас болоогүй очоод дахин ярихаар болсым. Нөгөө заасан газар нь ч очлоо. Очоод залгатал утсаа авсангүй. Гадаа хүйтэнг хэлэх үү нэлээд удаан зогсоод дахиад л залгалаа авдаггүй ээ. Энэ мэтээр эхний 20 минут өнгөрлөө. Даараад дулаан газар хайгаад урагшаа хартал "..... эмээгийг зоогийн газар" гэсэн рүү очтол сүнстэй байшин шиг л байсан. Айгаад хурдхан тэндээс холдоод дээшилж байтал жаазны үйлдвэр байсым. Тэнд ороод худлаа жааз сонирхож байгаа дүр эсгээд 10 минутыг ардаа орхилоо. Тэр хооронд ойр ойрхон залгасаар л... Дараа нь ойролцоох сүпэрмаркэт орлоо. За дэлгүүрийг бараг гурав бүтэн тойрсон доо. Санаа зовоод бас удсангүй гарсан. Удвал намайг хулгайч гэж бодно байх гэж бодоод... Тэгээд залгаал залгаал утсаа авахгүй. Тэгж тэгж төв зам руу дөхөөд орчихоор газар хайж байгаад "Монгол хуушуур" гэсэн цайны газар орж халуун цай ууж амь орсондоо хөөрхий. 

Бараг л энэ зурган дээрх шиг гал түлмээр санагдсан...

Очсон цагаас хойш нийт 45 минут өнгөрсний дараа нөгөө хүн хээв нэг 26 тоот шүү гэж хэлдэг бол яахуу. Тоосон ч шинжгүй, уучлал ч гуйгаагүй. Би 11 цагаас өмнө очсон уу? очсон... яасан байхнуу 11.30 өнгөрч байхад намайг дуудсан :((

Хүнд өөрөө цаг хэлчихээд ингэж удаан, гадаа хүйтэнд хүлээлгэж болохгүй л юмсан. Үнэндээ тэр ачааг авалгүй орхиод явчихмаар санагдаж байсан шүү. Уур ч их хүрсэн, гомдсон, даарсан...

4 сэтгэгдэл:

солнце said...

би тийм хайхрамжгүй хүмүүст дургүй ээ

Anonymous said...

EE xoorxii shuud achaaga awsnii daraa uurlaxgvi yasiin bi law bsan bol baaxan vg xayx bsiin teneg amitan be ene ter ged l ...

Anonymous said...

yu bilee ene chin yaalaa iilee ner n oorchlogdood bas teed dursee solitson bn uu daa tolgoi irgeedinaa :D ardin bagsh bish ardin suragch bolsiim bn tee

Зулаа said...

Солнце - Би бас дургүй, яалтачгүй юм авах гэж байсан болохоор тэвчээртэй хүлээсэн дээ

Зочин - ккк, яахав дээ аваагүй ээ

Пинк - өө миний блогт өөрчлөгдсөн зүйл байхгүй шдээ уул нь... яг л ийм байсан байгаагаараа л байгаа