Би гээч хүн энд ирээд хорь гаран жилийг ардаа орхижээ. Би өвөл ирсэн боловч хавар гэж хэлэх их дуртай. Хавар бүх зүйл тэг цэгээс эхэлдэг сайхан улирал юм байгаам. За энэ яахав.
Ээжээ охин нь тандаа хайртай
Энэ өдөр таны минь өдөр
Мангар том болсон ч
Магад тандаа мөнхөд нялхаараа л байхдаа
За байж боды... Би ээжтэйгээ төрсөн өдрөө хамгийн сүүлд хэзээ тэмдэглэсэн билээ??? Уучлаарай миний толгойд юу ч орж ирэхгүйнээ. Дараа жилийн төрсөн өдрөөрөө ээжтэйгээ хамт байхсан. Тэгвэл ээждээ эрхлээд албаар хэлээ хазаж яриад, өдөржин тэврээд, үнсээд үнсүүлээд, ээжийн гарын хоолыг иднээ. Өглөө сэрүүтээ тахианы зутан шөл хийлгэнэ. Ээжийн зутан шөл хамгаас илүү амттай байдым. Ёоох бүүр ээжийгээ санаад уйлахнээ кк.
ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ, БАЯРЛАЛАА
0 сэтгэгдэл:
Post a Comment