Үндсэн ажлаа болиод зургагчин болдог ч юм билүү. Хүссэн хүсээгүй зурагчин болчихсон мэт. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр эндээ л лаг зурагчин нь юмдаа.
Яагаад гэж үү?
Би фото зурганд сонирхолтой, зураг авах ч дуртай. Одоо манайхан намайг дуудаад энд ийм зураг ав, тэнд тийм зураг ав гээд л... Би ч өөрөө тэрэнд төвөгшөөдөггүй лдээ. Дуртай юм чинь
Нэг нь намайг: Манай мэргэжлийн операторчин
Өөр нэг нь: Сурвалжлагч
Бүүр өөр нэг нь: Хэвлэлийн төлөөлөгч гэх... зарим нь зурагчин ч гэх нь
Зураг авах гоё ч би зурагнуудаа цэгцэлж, янзалж, цэгцэлж чадахгүй байгаадаа харамсаад байх юм. Хэт их зураг авсаар байгаад компьютерийн маань хатуу диск нь дүүрээд... дүүрээд л...
Нээх сайхан нар гарахаар зурагнуудаа янзлаад блогтоо болон фликрт нийтэлнэ дээ. Бас хатуу дискээ чөлөөлнө дөө.
0 сэтгэгдэл:
Post a Comment