Тэд бүгд адил л баймаар...

Миний хувьд тэд бүгд адил... Яг л араатан шиг. Гаргаж байгаа авир, аашилж байгаа төрх...


Одоогоос дөрвөөд жилийн өмнө би өөрийн дэвтэрээ тэдний талаар бичиж байсан. Тухайн үед бичсэн ч мартагдсан байсан тэр зүйлс саяхан сэргээд ирэх шиг... Яагаад тэд ийм адилхан араатан араншинтай байдаг юм бэ?

Бид яагаад тэднээс сул дорой байдгийн хэлээд өгөөч БУРХАН минь гэж асуумаар? Хариуг нь сонсохын тулд орилоод, чарлаад ч болтугай гуймаар... зандармаар... уйлмаар...

БУРХАН гээч хүний амьдрал зохицуулагч этгээд ХУУЛЬ-с илүү эрх мэдэлтэй гэж үү??? Хуулинд бүгд тэгш эрхтэй, бүх юм тэгш гэж заасан байдаг хэрнээ яг үнэндээ энэ өөр байдаг... Тэр надаас илүү хүчтэй байгаад миний дургүй хүрч байна. Би яг түүн шиг хүчтэй, чадалтай баймаар байна. Тэр надыг ганц түлхээд унагааж чадаж байгаа бол би ч бас түүнийг өөрийн ганц түлхэлтээрээ унагаамаар...

Энэ бол миний элийрэл, миний тэнэг тэмдэглэл

1 сэтгэгдэл:

Moba said...

unshlaa www.socialnet.mn burtguuleed shildeg niitleliin uraldaand oroltsooroi iluu ihiig medehiig husvel rellax_n@yahoo.com