Ойрд яацын гэмээр ааш хөдлөөд байдаг болчлоо шүү. Заримдаа өөрийгөө ч танихаа байчхым.
Зарим хүний өөдөөс харж худлаа инээчээд дотроо энэ бол ёстой өөдгүй нофш гэж хүртэл бодоод л ц ц ц
Нээх сайхан залуу насны жаргалыг эдлээд гадуур зугаацаж сэлгүүцмээр... Өөрөө өөртөө зав гаргаад салхилмаар, шоудмаар. Бодоод байхнээ сүүлийн нэг жил нэг л хэвийн амьдралаар өдөр өдрийг өнгөрүүлсээр л. Нөгөө нэг Дайн ба энх хамтлагийн дуунд гардаг шиг л осолдохгүй өглөө сэрнэ, орноосоо өндийнө, нүүр амаа угаан хувцаслаад ажилдаа ирнэ. Нэг л их завгүй хүн, өдөржин ийшээ тийшээ гүйн нэг мэдэхнээ л орой ажил тарах цаг болчихсон байхым. За яавы гэтэл хийх ажил байсаар л тэгээл шөнө дунд хамаг зүйлс унтчихсан хойно гэртээ харина. Гэрт хариад ч тэр сонирхол татаад байх зүйлгүй өглөө гархад юу үлдээсэн тэр бүгд байрандаа. Харсаар байгаад бүүр уйдчихсан. Энэ тэнэг уйтгартай амьдралаас залхаж байна шүү. Арай л өөр сонирхолтой болгочих юмсандаа.
Өмнө нь өдөр нь ажлаа хийгээл орой ажил тарахыг тэсэн ядан хүлээж тарвуу гүүюүү ЗАН руу зүгээ гаргаад л одоогийн харьж байгаа цагаасаа л өмнө гэртээ ирж амарчихаад байдаг байсан даа. Өөртөө л зав гаргахгүй бол худлаамдаа. Би хааяа бодхым би чинь ийм уйтгартай тэмпээр амьдрах хүн биш шүү дээ гэж... Яаж яваад ийм зүйл рүү давхиад орчивдоо хөөрхий дөө миний муу ЗАЛУУ НАС.
За тэгээд дээрх шалтгаануудаас болоод л би өөрөө өөрийгөө танихаа байтлаа өөрчлөгдөөд ч юмуу хувьсаад байгаа байх... Өнөөдрөөс эхлэн энэ нофшийн нэг хэвэнд цутгасым шиг залхуутай, уйтгартай амьдралаас салнаа яадыы чадышд чаднаа
0 сэтгэгдэл:
Post a Comment