Ажил хийвэл дуустал гэдэг биздээ

Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал гээд үг байдаг атал та хоёр юунд замын дундаас намайг хаяад зугтан одно вэ? гэдэг гомдлын үгээр энэ удаагийн нэвтрүүлгээ эхэлье...

Би яахавдээ саяхан нэг юм зохион байгуулсымаа. Ер нь тэгээд ажил зохион байгуулах гоё ч гэсэн бас ядаргаатай ажлууд дагалдаад байдын байна. Зохион байгуулжаа ажилдаа төсөв батлуулна, дараа нь тэр төсвийнхөө тайланг нь гаргах нь яршиг төвөгтэй ажил кк. Яг үнэндээ би тийм бичиг цаастай зууралдах дургүй юмаа. Тэрнээс биш тийм ч хэцүү ажил бишдэг. Би хааяа өөрөө өөртөө аягүй их баярлады шд. Яаж эдийн засагч ч юмуу нэг тийм цаас мөнгөтэй холбоотой мэргэжил сонгоогүйн. Угаасаа надад зохих чгүйн байлээ. Яаж мэдсэн бэ гэжүү??? Ажил дээр хүмүүс янз бүрийн л юм зарахын. Би өөрөө ч хааяа зарах оролдлого хийдийн. Нэг удаа зарах юмаа шүүгээндээ хийгээд мартчихсан байгаам чинь, сарын дараа олж эдр. Эсүүл нэг хүнд өгчөөд мартчих жишээтэй. Гэтэл зарим хүн нэг юм авчраад тэр нь өдөртөө зарагдаад дуусаад байх... 

Гэхдээ л сая хамт тайлан хийж байгаад зугтаагаад гарсан хоёр хүнд аягүй их гомдолтой байгаа ШҮҮ... Тоёр өөрсдийгоо мэджаа биддээ тэ :ь (тотьтой онигоон дээр гардаг шиг хэлжаа шүү)

0 сэтгэгдэл: