Би төрөхдөө хотын алслагдмал дүүрэгт төрсөн. Тэндээ нээх удалгүй УБ хотод ирж одоог хүртэл амьдарч байгаа нийслэлийн нэг иргэн гэхүүдээ.
Намайг бага байхад Багануурынхан Двиз рүү явж цонхны шил, тавилга авчирдаг байлаа. Би ч жаахан байсын болохоор тоодогчгүй байлаа. Тоодогчгүй гэж дээ юу болоод яагаад тэндээс юм аваад байгааг нь мэдэдгүй байсан байх.
Саяхан би Булган аймгийн Орхон сум руу явлаа. Нутгийн байгаль хамгаалагч залуутай сумын төвийн ойролцоох газраар явсым. Тэгээд явж байлтал уурхай гэмээр нэг газар харагдахаар нь энд уурхай байдаг юмуу гэтэл
- Үгүй ээ Өлзийт гэдэг газар. Би ч сайн мэдэхгүй. Намайг жаахан байхад энд Оросын тосгон байдаг байсан гэдэг юм билээ гэхэд нь би дотроо жаал л юм бодож явлаа.
Яагаад оросчуудын барьж байгуулж өгсөн тэр тосгон (хот)-ыг манайхан сүйтгээд, устгаад хаясан юм болоо. Өөрсдөө босгож барьж чадахгүй байж бусдын бариад үлдээсэн тэр сайхан зүйлсийг нь улс хамгаалалтандаа аваад бүрэн бүтнээр нь үлдээж болоогүй л юм байхдаа. Тэр ч гайгүй тэр тосгон дотор хар зам хүртэл байсан байна лээ. Үнэндээ тэнд бүтэн гэх нэг ч бариалга байхгүй байсан. Хананы хэлтэрхий, энд тэндгүй ухсан нүх, балгас... Азаар би нэг бүтэн барилга харлаа. Жижигхээн тэр барилгыг хараад баярласан боловч хаалга, цонх үгүй дотор нь юу л байгаа бол гэмээр муухай харагдсан.
Би Багануурын двизын хажуугаар багадаа зөндөө л явж байсан. Яг л тэрэн шиг байсан. Двиз ч гэсэн цагтаа үнэхээр сайхан л газар байсан гэж томчууд ярьж л байдгийн. Энэ мэтчилэн орос ах нарын барьж байгуулж өгсөн хэдэнч хот, хэдэн ч байсан сүйтсэн бол гэхээс дотор муухайрч, хайран сайхан байшин барилга гэж бодогном.
* Жич: Камергүй явсан болохоор зураг авч чадаагүй L
0 сэтгэгдэл:
Post a Comment