Өргүй бол баян Өвчингүй бол жаргал... гэж үнэн үг юмаа. Өчигдөрхөн инээгээл эрүүл саруул явж байснаа гэнэт л өвдөхгүй юм байхгүй болчихдог энэ хүний хорвоо нэрээ сонин шүү.
За байж би гэдэг хүн төрснөөсөө хойш айхтар больёоо гэтэл өвдөж байсан удаа бараг л байхгүй дээ. Оюутан байхдаа ходоод өвдөөд жаахан хэцүүхэн байсан тэгээд л эмчилгээ хийлгээд хичнээн сайхан боллоо. Ажилчин боллоо цалин мөнгө аваад яваад л байдаг яваад л байдаг нэг өдөр өвдөөд үхэх шахдаг байна шүү. Ээж минь эмнэлэгийн хүн багадаа ажилладаг эмнэлэгт нь зөндөө л очдог байсан. Би гэхдээ өвддөггүй сайн хүүхэд байсаан байсан. Одоо ийм том зөнөг болчихоод муу ээжийнхээ санааг зовоогоод... Яг өвдөөд хэвтэхээр аягүй хэцүү юм билээ би дотроо "Ухаан алдчихаасай билээ" гэж ямар их бодсон гээч. Одоо хэд хоног тэсээд эмчилгээгээ чанартай хийлгэчихвэл бүх юм болоод л явчихна. Эмчилгээ хийлгэх ч гэж дээ би өөрөө л гам бариад сайн өвчтөн байвал болоод явчих байхгүй юу.
Төөрсөөр төрөлдөө гэгчээр анх хоолой өвдөөд үзүүлж байсан эмчдээ өнөөдөр үзүүлсэн. Би өөрөө ч анзаарсангүй эмчилгээний зааврын бичиг харуулсан эмч өө чи надад үзүүлсэн юм байна гэсэн шд. Маргааш өглөөнөөс эхлээд 5 өдөр эмээ сайн уугаад дараа нь хамраа эмчлүүлээд эцэст нь хоолойны эмчилгээ эхэлнэ.

Би амрах цагтаа амрах нь хэрэгтэй гэдгийг ёстой л биеэрээ мэдэрлээ дээ. Хүмүүс чи нээрээ болимоор юм амраачээ гээд үглээд байхад аа залуу байхдаа хийхгүй юм бол хэзээ нь хийх юм гээд нэг л их мэдэх царайлаад яваад байсан эцэст нь ай хөөрхий юун ажиллах манатай болдог байна шүү кк.
Эмчилгээгээ дууссаны дараа гоё өөдрөг юм зөндөөг бичнээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment