Цаанаа л гунигтай...

...
Юмс нэг л утга учиргүй санагдах мэт цаанаа л би гунигтай болчихжээ.
...
Өнөө маргаашаа аргацаасан зорилгогүй, мөрөөдөлгүй нэгэн мэт. Гарч алмаар тэгсэн хэрнээ алхмааргүй, хүнтэй уулзмаар тэгсэн хэрнээ л ганцаараа баймаар... Яг юу хүсээд яах гээд байгаагаа ч би өөрөө үл мэднэ. Амьдрал чи юунд ийм гунигтай болчихвоо.

Би инээнэ,,, гэвч цаанаа л нэг гунигтай... Би мөрөөднө,,, гэвч цаанаа л нэг хоосон...

Хоосон орон зайд ганцаараа үлдсэн мэт... Нэг бодлын гоё ч юм шиг нөгөө талаараа аймшигтай. Би хав харанхуй эсүүл цав цагаан өрөөнд яг л ганцаараа байгаа мэт байна.

Миний эргэн тойронд хүрээлэн буй юмс бүгд хуурамч... Өмнө минь нээх гоё сарнай цэцэг, түүнийг аваад үнэрлэх гэтэл зэрэглээ болон замхрах мэт бүх зүйл хуурамч. Ёстой л хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн гэдэг шиг...


...

0 сэтгэгдэл: