Мэдэхгүй ээ, яг юу болоод байгааг би өөрөө ч мэдэхгүй нь, мэдэхийг ч хүсэхгүй нь...
Би бодох юм ... Би чинь одоо хэдтэй билээ? Би чинь одоо хэнсэн билээ? Би чинь одоо ... гээд л гэвч асуултынхаа хариулг яагаад ч олохгүйм.
Одоо ингээд бичээд суухдаа бодохнээ миний бодсон, хүссэн зүйлс бүтэхгүй байх бүрд би сэтгэлээр маш их, бүүр мааш их унах юм. Хэн ч намайг харсан сэтгэлээр унасан мэт харагдахгүй, би бусдаас бодит төрхөө нуусан муухай хуурамч амьтан, инээсэн баг өмссөн гутранги үзэлтэн.
Энэ жилийн намар ... надад бусдаас илүү их ачаалал ирсэн юм шиг, эсвэл надад тулгарч байсан асуудлуудаас илүү их асуудал гарч ирсэн мэт. Тэр их асуудлыг арай ядан шийдэж байтал дахиад л асуудал, бөөн бөөн асуудал ар араасаа цуварсаар л...
Эцэст нь БИ гэж ер нь хэн юм бэ? Ардын элч үү? Аймшгийн мангас уу? Аль эсвэл хий хоосон манан уу? Би зүгээр л ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ л олчих юмсаан гэж....
Дотор хуралдсан нэг тийм бөөгнөрсөн, овоорсон,
хуримтлагдсан тэр зүйлийг гаргаад хаямаар, бусдад илчилмээр
хуримтлагдсан тэр зүйлийг гаргаад хаямаар, бусдад илчилмээр
0 сэтгэгдэл:
Post a Comment