ээж эжий ижий минь дээ

Ээж минь энэ сарын сүүлээр ирнэ, хэдэн жил уулзаагүй тэр гайхалтай хүнтэй уулзаад сар орчим хамт байна гэж бодохоор ёстой л хэлэх сайхан үггүй гоё байнаа. Би ерөөсөө бодоод бодоод мэдэхгүй байна. Хэзээ ээжийнхээ хамт төрсөн өдрөө, ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ гээд. Хэдий хол байдаг миний эжий жил бүрийн төрсөн өдрөөр минь миний хүссэн бэлгийг дандаа явуулдаг. Ээжээ охин нь тандаа зөндөө их хайртай шүү. 
Миний мэдэхийн 4 гаран жилийн өмнө бэр дүүгийн төрсөн өдрөөр ээж байсан. Гэхдээ дүү болоод түүний эхнэр нь ээж бид хэдийг цаг орчим хүлээлгэн байж ирсэн. Би энийг ердөө мартдаггүй юм. Өөрийнхөө хүүхдүүдийн төрсөн өдрөө нь ч хамт байдгүй хүн бэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гээд урьж байхад цаг хүлээлгэсэнд нь аягүй их дургүй хүрдэг. Яагаад миний ээж тэрийг баярлуулахын тулд хүлээх ёстойн гээд л. Гэхдээ энэ өнгөрсөн явдал лдаа. Тэгсэн ч мартагдахгүй байгаам чинь.
Миний төрсөн өдөр эсүүл ээжийн маань төрсөн өдрөөр таараад ирдэг ч болоосой гэж аягүй их мөрөөддий шд. Ээжийг ирэх үеэр ажлаас чөлөө өгдөг бол агаар салхитай газар очоод 7 хоног ч болтугай байжаад ирэхиймсан. Ээжийгээ хараал өөр юунд ч сатаарахгүй ай мөн сайхан даа.

0 сэтгэгдэл: