Хамгийн олон уншигчид хүрсэн 10 ном

Оксфорд - Монсудар Англи - Монгол толь бичиг
Хэвлэгдсэн он: 2006
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар
Үнэ: 28 800

Энэ толь бичиг нь дэлхийд хамгийн нэр хүндтэй Оксфордын толь бичгийн Англи - Монгол хувилбар толь бичиг юм. Уг толь бичгийг Оксфордын их сургуулийн эрдэмтэн багш нар манай эрдэмтдийн хамтаар 3 жилийн нөр их хөдөлмөрөөр бүтээжээ. Толь бичиг нь 90 мянга гаруй сүүлийн үеийн орчуулга багтаасан ба дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг хамарсан.
Энэ толь бичиг нь хэвлэгдэн гараад жил гаруй болж байгаа ч борлуулалтаараа байнга тэргүүлж, зөвхөн "Интерном" их дэлгүүрээр худалдаалагдаж байгаа.


Соёлын довтолгоо

Хэвлэгдсэн он: 2007
Зохиогч: Б.Цэнддоо
Үнэ: Тус бүр 6 000

Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин номдоо ХХ зуунд Монголчууд хэрхэн хотшин суурьшсан түүхийг тэр үеийн олон наргиантай баримтууд дээр тулгуурлан бичжээ. 1960-аад онд хотшиж эхэлсэн нүүдэлчдэд иргэншсэн амьдралын наад захын хэм хэмжээ болсон дадлуудыг албадлагаар эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлжээ. "Соёлын довтолгоо" хэмээн нэрлэсэн энэ операцид Монголчуудыг усанд ордог, шүдээ угаадаг, хумсаа авдаг, хөнжилд унтдаг болгох бүрэн хөтөлбөр багтан амжилттай хэрэгжсэн юм. Төр нь иргэнээ шөнө хөнжилд унтаж байна уу, дээлээ нөмрөөд хэвтэж үү гэдгийг хүртэл хянаж байсан энэ үйл явдал өөрөө наргианаар дүүрэн билээ. Зугаатай түүх, наргиантай баримтаас бүрдсэн сэтгэл татам хөгжөөнтэй бичлэгтэй энэ түүхийн бүтээлээ зохиогч нь "Эх түүхтэйгээ инээмсэглэн байж танилцах явдал" хэмээн томьёолжээ.

Англи хэлний өгүүлбэр зүй
Зохиогч: Д.Гүн-Үйлс
Үнэ: 10 000

Аливаа хэлний үг өгүүлбэрийн хэлбэржилт ерөнхий дүрмийг судлагч хэлзүйн томоохон салбар бол тухайн хэлний өгүүлбэр зүй байдаг. Өгүүлбэр зүйг судалснаар англи хэлээр тэгш цэвэр ярьж сурах, харилцааны бүхий л түвшинд хэлний өндөр боловсрол эзэмших давуу талтай байдаг. Англи хэл сурч буй харийн хүн үг үгээр биш, утга төгс өгүүлбэрээр ярих хосгүй боломжийг энэ ном олгоно.

Цомирлог цуврал "Та агуу их хаан, харин би өчүүхэн", "Баавгай тоглоомын талбайд"
Хэвлэгдсэн он: 2007
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар, Жангар Хүүхдийн номын редакц
Үнэ: 1 багцаараа 4 600

Цомирлогт багтах "Та агуу их хаан, харин би өчүүхэн" номонд зааны өнчин тугал, араатны хаан арслан хоёр хэрхэн найзууд болсон тухай, сонирхолтой адал явдал, тэдний нөхөрлөлийн талаар өгүүлдэг. Харин "Баавгай тоглоомын талбайд" багц нь аварга том баавгай маань хүүхдийн тоглоомын талбайд олон хүүхдүүдтэй хэрхэн найз болж байгаа талаар өгүүлнэ.

Үгс ... 2007
Зохиогч: Х.Тэмүүжин
Үнэ: 3 500

Уг номын талаар хуульч Дэд профессор Б.Чимэд, "Үгс" таны цагийг гарздаж, нойрыг хүргэхгүй. Харин Монголын засаг төрд туссан "гахайн хавдар"-ыг хэрхэн оношлож анагаах арга санаа хийгээд ардчилал, эрх чөлөө, улс төр, үндсэн хуулийн уг чанарыг таниулсан сонирхолтой урс төрд уншигчийг дуудах болно гэж хэлжээ.

Монголчууд нүүдэл суудал 4 цуврал
Хэвлэгдсэн он: 2007
Зохиогч: Баавар
Үнэ: Тус бүр 2 880

Бааварын "Монголчууд нүүдэл суудал" номын оюутан сурагчдад зориулсан хувилбар болон хямд үнэтэй 4 жижиг цуврал нь эх орныхоо түүхийг мэдэхийг хүссэн хүн бүхэнд тусална.

Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц
Зохиогч: Ж.Батсүх, О.Чинзориг
"Маш нууц" сонины газарт хэвлэгсэн

Үнэ: 15 000

Энэ номонд 38 түүх, 38 дотоод ертөнц, 38 авьяас билэг, амьдралын туршлага, мэдлэг оржээ. Та ямар ч байсан уншаад үз. Америкийн алдатт бестселлерүүдээс дутахгүй хэмжээний туршлага, мэдлэг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Цаг хугацааны товч түүх
Зохиогч: Стефен В.Хокинг
Орчуулагч: Ц.Нямсүрэн
Үнэ: 5 000

Дэлхийн шилдэг шинжлэх ухааны цуврал Монгол хэлнээ 2 дахь удаа хэвлэгдэн гарлаа.

Гайхамшигт нүд /8 цуврал/
хэвлэгдсэн он: 2007
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар
Үнэ: Тус бүр 4 850

Дэлхийд хамгийн алдартай хүүхдийн ном бүтээгч Дорлинг Киндерслей компаниас гаргадаг "Гайхамшигт нүд" танин мэдэхүйн цувралыг Монголд анх удаагаа "Монсудар" хэвлэлийн газраас чанарын өндөр түвшинд орчуулан, хэвлэн гаргажээ.

Монте Кристо гүн 1, 2, 3
Зохиогч: Александр Дюма
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар
Үнэ: 7 500
Дэлхийн сонгодог романы энэхүү орчуулга нь анх гарсанаасаа хойш олон жил болж, ховордсон учир уншигчдын хүсэлтээр Монсудар хэвлэлийн газраас Монгол хэлнээ орчуулан " ботиор хэвлэн гаргажээ.


Өдрийн тэмдэглэл

Надад өдрийн тэмдэглэл бичиж байсан 3 дэвтэр байдаг. Уг нь 4 байх байсан боловч анх бичиж байсан дэвтрийг минь дүү уншсанаас болж ураад хаячихсан. Уг нь маш шаргуу өдөр бүр бичдэг байлаа. Ээж маань ч бичүүлэх дуртай байсан. Гэвч нэг өдөр ээж маань намайг загналаа. Ээж ямар ч мэдэх боломжгүй зүйлээ мэдээд намайг загнасан гээч. Яаж мэдсэн бэ гэтэл дэвтрийг минь уншчихсан юм байна лээ. Тэрийг мэдээд тухай үедээ ээждээ гомдоод зөндөө уйлсан юм даа. Тэр өдрөөс хойш өдрийн тэмдэглэл бичих гэхээр үзэг гарахгүй байгаа ч юм шиг, аль эсвэл гар маань татсан мэт өдрийн од шиг алдаг оног бичих болсон доо. (Одоог хүртэл. Гэхдээ сэтгэл санаанаас үйдэлтэйгээр...)

Өдрийн тэмдэглэл гэж юу вэ?
Өнөөдөр нэг найздаа арван жилд бичиж байсан тэмдэглэлээсээ уншиж танилцууллаа. Уншихад их хөгжилтэй, сонирхолтой юм байна лээ. Тэгтэл найз маань "Өдрийн тэмдэглэл гэдэг нь хов сонсдог хүн ч юм шиг" гэлээ. Бодоод байх нь үнэн ч юм шиг.

9 дүгээр сарын 1

9 дүгээр сарын 1 гэхээр та нарт юу бодогдож байна?

Миний толгойд хамгийн түрүүнд хүүхдүүд гоёод, гартаа цэцэг бариад сургууль руугаа явах бас зуны турш уулзалдаагүй ангийн найзтайгаа уулзана гэх мэт сургуультай холбоотой зүйлүүд орж ирж байна. Би 10 жилд сурч байхдаа 8 дугаар сарын 31-ний орой нойр хүрэхгүй их л догдолдог байж билээ.

Энэ оны 9 дүгээр сарын 1-нд тун хачирхалтай зүйл олж харсан. Би бодохдоо 9 дүгээр сарын 1 гэхээр багш, сурагчдын эрдмийн баярын өдөр юм шигээ. Гэтэл энэ өдөр гэр рүүгээ орох замдаа хэсэг согтуу хүүхдүүд (8-аас 10-р ангийн гэмээр) харлаа. Тэдэн дунд охидууд хүртэл байсан гээч. Хажуугаар нь өнгөрч явсан эгч нэг эрэгтэй хүүхдийг нь дуудсанаа "Миний дүү баярын мэнд" гэх юм. Яахав хичээл эхэлсэний баяр гэж болох боловч эдгээр согтуу хүүхдүүдийг ингэж өөхшүүлж болж байгаан болов уу даа. Эд чинь Монголын ирээдүй шүү дээ. Эцэг эх, ах эгч нараа үр хүүхэд, дүү нартаа анхаарал тавихгүй бол тэд чинь...

Цагийн юм цагтаа

Just in time
Би саяын өнгөрдөг зун шуудангийн хайрцаг нээлгэлээ. /Урд нь нээлгэх гээд сул хайрцаг байхгүй гээд нээлгэж чадахгүй л яваад байлаа/ За ингээд хайрцагтай боллоо гээд ямар нэг сэтгүүл ч юм уу сонин захиалъя гээд овоо гайгүй мэдээлэл гардаг гэдэг үүднээс Алтангадас сэтгүүл захиалваа. Хайрцаг нээлгэхэд дараа долоо хоногт ирж түлхүүрээ аваарай гэдэг юм байна. Тэгээд хэлсэн хугацаанд нь яваад очлоо. Түлхүүр гарах болоогүй гэж хэд хэдэн удаа намайг хоосон буцаав. Ингэж ингэж сар орчимын дараа хайрцагныхаа түлхүүрийг авлаа. За түлхүүрээ авчихлаа сэтгүүл ирсэн л байх ёстой гээд хайрцагаа нээтэл хоосон байлаа. Уг нь сэтгүүлийн ирэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байлаа. Тэгэж тэгэж 7 дугаар сард авах сэтгүүлээ 9 дүгээр сард авлаа. Уг нь сэтгүүл ч юм уу сонин захиална гэдэг нь цагт нь мэдээллийг хүртэх зорилготой гэж бодож байтал Монголд тэр үйлчлэхгүй бололтой. За энэ удаад оройтлоо дараагийн дугаар цагтаа ирнэ гэж бодож байтал байдаггүй шүү. Би 8 дугаар сарын дугаараа дөнгөж өчигдөр олж уншдаг байна шүү. Ингэж оройтдог нь яг юунд байгааг мэдэх юмсан. Сэтгүүл гаргадаг байгууллага уу? Эсвэл шуудангийн байгууллага уу?

Тэтгэлэгээр суралцах нь

Сүүлийн үед гадаад руу явж суралцах нь энгийн үзэгдэл болсон. Нэг хэсэг нь гадаад руу явахад зуучилж нөгөө хэсэг нь хэдэн төгрөг нь байвал явахаас буцахгүй болсон өнөө цагт болгоомж дутахгүй гэдэг нь ойлгомжтой.

Ер нь аль ч улсанд хоёр төрлийн тэтгэлэг байдаг.
  1. Хоёр улсын Засгийн газрын хоорондын тэтгэлэг
  2. Бусад тэтгэлэг
Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам жил бүр гадаадын 14 оронд хоёр улсын хэлэлцээрийн дагуу оюутан суралцуулахаар илгээдэг. 2002 оны 365 дугаар тушаалаар батлагдсан "Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам"-ын дагуу зохион байгуулдаг. Гадаадад суралцуулах магистрант, докторантын уралдаант шалгалтыг БСШУ-ны сайдын 2001 оны 117 дугаар тушаалаар батласан "Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, доктрантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу зохион байгуулдаг. Магистрант, доктрантуудын дийлэнх нь АНУ, ХБНГУ, Англи, Япон, ОХУ, Австрали улсын их дээд сургуульд эдийн засаг, санхүү, удирдлага, боловсрол, инженер, технологи, эрүүл мэнд, хууль, байгалийн ухаан, мэдээлэл зүйн чиглэлээр суралцсан байна. Уралдаант шалгалтыг багтаан олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр зарлан зохион байгуулдаг.

Шалгалтын тестийг яам бус мэргэжлийн байгууллага, хүмүүс боловсруулж, уралдаант шалгалтыг зохион байгуулдаг тул тестийн загварууд яаманд үлддэггүй.

Бусад тэтгэлэгт гадаадын зарим томоохон их дээд сургуулиас бусад орны оюутнуудад боломж олгохоор тэтгэлэгийг санал болгодог бөгөөд мөн олон улсын байгууллагуудын тэтгэлэг гээд маш олон тэтгэлэг байдаг бөгөөд энэ мэдээллийг интернэтээс авах боломжтой.

Гадаадын их дээд сургууль коллеж бүр өөрийн гэсэн санхүүгийн тусламж, тэтгэлэгтэй байдаг хэдийн ч ихэнх тохиолдолд энэ нь нийт зардлын тодорхой хэсгийг л төлөхөд зориулагдсан байдаг.


Гадаадад сурах хүсэл мөрөөдлөө юунаас эхлэх вэ?

  • Хамгийн эхний хийх ажил бол хаана ямар тэтгэлэг байдаг талаар судалгаа хийх. Мөн ямар тэтгэлэгээр хэрхэн явах талаараа төлөвлөгөө гаргах хэрэгтэй
  • Хэрхэн бэлдэх вэ? Жилийн өмнөөс хэлний бэлтгэлээ хийх нь чухал

Сүүлийн үед гадаадын их дээд сургуулиудад Интернэт ТОЕФЛ буюу IBT тоефлийн шалгалтын оноог илүүд үзэх болсон. Өөрөөр хэлбэл ихэнх гадаадын томоохон их дээд сургуулиудад энэ шалгалтын оноо нь хүчинтэй байдаг. Гэвч энэ шалгалт нь Засгийн газар хоорондын тэтгэлэгт хамаарахгүй ба гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хувиараа хамрагдахад хэрэг болно.


Алтангадас сэтгүүлээс

Дэлхийн 7 гайхамшиг

2007 оны 7-дугаар сарын 7-нд (гурван долоо давхацсан өдөр) дэлхий нийтийн хэмжээнд иргэдийн дунд санал асуулга явуулж шинээр долоон гайхамшгийг тодруулсан байна.
  1. Грекийн Ром хотын Колэйзюм. Гладиаторуудын дайтдаг талбай. Энэ нь 50.000 хүний суудалтай
  2. Мексикийн "Chichen Itza".
  3. Бразил дахь "Аврагч" Христийн хөшөө. 38 метр өндөртэй, Corcovado уулын оройд байрладаг, 1926 онд Францад хийгдэж эхэлсэн ба 1.000 тонн жинтэй
  4. Хятадын Цагаан хэрэм. 6.700 километр урт, МЭӨ VII - IV зуунд Монголчуудын довтолгооноос хамгаалах зорилгоор барьсан
  5. Перс дэхь эртний Machu Picchu хот.
  6. Йордон дахь эртний Петра хот.
  7. Энэтхэгийн Таж Махал.

Vндсэрхэг vзэл

НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ
НИЙТ НЬ НЭГНИЙ ТӨЛӨӨ
"Үндсэрхэг үзэл" энэ үгийг сүүлийн үед ихээр ярих болсон. Энд тэндгүй ийм ч хөдөлгөөн, тийм ч цуглаан гээд л...

Би бодохдоо энэ Үндсэрхэг үзэл гэдэг зүйлийг хүүхдийг ухаан орох цагаас нь эхлэн зааж, сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй болов уу?
Би багадаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Гэвч цэцэрлэгийн ангийн минь ханан дээр төрийн минь сүлд байсанг лав санахгүй байна. Цэцэрлэгт хэрэгтэй хэрэггүй баахан дуу, шүлэг зааж байхын оронд "Төрийн дуулал"-аа зааж болдоггүй л юм байхдаа. Мөн Монгол улсынхаа түүхийг тухайн хүүхдийн насанд нь тохируулан ярьж өгөх ч юм уу... За ингээд цэцэрлэгээс сургууль руу шилжлээ. Сургуульд зөндөө л хичээл ном заана. Гэвч энд бас Үндсэрхэг үзлийн талаар хичээл ер нь орсонгүй. Анги танхимд баахан математикийн томьёо, ангийн булан, хоцорсон тасалсан хүүхдийн нэрс гээд баахан юм байдаг хэрнээ Төрийн сүлд, Төрийн дуулал бас л дутуу. Одоо ямар байгааг мэдэхгүй хэдий ч миний бодлоор байхгүй л байгаа болов уу?

Миний дүү одоо арван жилийн сургуулийн 6-дугаар ангид сурдаг. Их олон хичээл ордог. Тэр дунд нь эх оронтой холбоотой хичээл ер харагдахгүй шүү.

Монголчуудаа хүүхдүүддээ багаас нь үндсэрхэг үзэл гэгчийг суулгаарай гэж уриалмаар байна. Цэцэрлэг, сургуулийн багш нараа та нар ч мөн үүнийг сурагчиддаа ойлгуулаарай.

Охин vрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

ЦАГ ГАРГА

  • Бяр чадлын ундрага тул Бодож сэтгэхэд цаг гарга
  • Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга
  • Орчлогийн жам өршөөлгүй тул Мөргөж сүсэглэхэд цаг гарга
  • Оюун ухаан дундрашгүй тул Уншиж мэдэхэд цаг гарга
  • Аз жаргалтын харгуй тул Хайр сэтгэлд цаг гарга
  • Ариун хишиж нөхөрлийнх тул Найз нөхөддөө цаг гарга
  • Зүрх сэтгэлийн дуулал тул Инээж баясахад цаг гарга
  • Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буянд цаг гарга
  • Хөлс болгон шагналтай тул Ажил хөдөлмөрт цаг гарга
  • Хүрэх диваажин нэхэлтэй тул Буян хураахад цаг гарга