Өнөөдөр ёстой урт удаан өдөр байлаа, миний хувьд.
Ажлын ахмадын одонгийн хүлээн авалт,,, өдрийн турш даашинз, өсгийттэй өнгөрөөлөө. Томоос том ресторонд оюунаа эрдэмээр дүүргэсэн том, мундаг хүмүүстэй хамт байхад нэг л таатай. Тэнд байсан хүмүүсээс хамгийн жаахан нь би л... Хүлээн авалт өдөр эрт эхэлсэн болохоор эрт ч өндөрлөсөн. Гадаа харанхуй болчихсон нэг л орой болчихсон мэт байсан ч цаг залуугаараа.
Тэндээс гаран бас нэг хүний "гавьяат" -г тэмдэглэхээр хүлгийн жолоо залан гэрийн нь зүг явлаа гэж... Тэнд ч нээх их удсангүй. Томчуудын дундаас хүүхдүүдийг эртхэн гэрт нь хариул гэх нэгэн байх ч, юү гэсэн үг бэ, энд байг гэх нь бас байлаа.
Сүүлийн үед нэг л киногоор дутаад хэдэн найзуудаасаа хамт үзье гэж гуйсан боловч тэдний маань зав нь нэг л болж өгөхгүй. Тэгээд саяхан танилцсан нэгэн блоггер охинтой хамт үзэхээр болж цагаа товлоод үзлээ. Өргөө кино театрт гарч байгаа "Бидний мэдэх амьдрал". Үнэхээр гоё кино. Надад таалагдсан. Хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь...
Софи охин: Мама (Ээжээ)
Холи: Бишээ би Холи
Софи: Ээжээ...
Танхимд байсан хүмүүсийн инээлдэх нь надад дуулдсан ч .... Би тэндээ чимээгүйхэн уйлсаар л ... Яагаад ч юм зүрхийг минь тэр бяцхаан охины "Ээжээ" гэх үг зүсэх шиг. Би угийн их амархан уйлдаг (уйланхай лдаа) болохоор киноны турш зөндөө л уйлсан. Хэн нэгэн надад энэ киног үзэх санал гаргавал би лав татгалзахгүй ээ.
3 сэтгэгдэл:
зугаатай өдөр...
Хүмүүс онцгүй гээд байхаар нь онцгүйн байх гэж бодсон чинь гоё кино бололтой. Үзнээ :)
Зочин - Завгүй өдөр
Ундрига - Харин тэгээд байгаан, над айр таалагдсан. Үзэх хань олдкуу бол хэлээрэй
Post a Comment