Ногоон цайг шүтмүү би

Миний бие сүүлийн хэдэн өдөр ийм сайхан хөнгөн шингэн байсангүй. Сүүлийн үед манай утаатай хотын иргэд ханиад, томуу, хатгаагаар өвчлөөд байгаа. Би тэрийг нь тойроод гарчий гэсэн чадалгүй дайраад. Бишээ дайруулсын байна. Хэдэн өдөр үнэн сулбайсан юм ажилдаа явлаа.


Шөнөдөө халуураад, өдөртөө дэмийрээд. Ядаж байхад сүүлийн долоо хоногийг хэлэх үү ачаалал дээд цэгтээ хүрчихсэн ёстой айхтар байлаа. Энд тэнд тааралдсан хүмүүс харчихаад тариа хийлгэ тэхгүй бол идгэхгүй энээ тэрээ гээд. Хүчтэй эм санал болгоод л.

Би яахав ээжийн хүүхэд юм болохоор ээжээсээ "Ээжээ би тариа хийлгэж болох уу?" гээл лаг зөвшөөрөл авах гэсэн ээж: "Дэмий юм дэмийшдээ, ми охин зүгээр л сайхан халуун усаа уугаарай" гэсэн. Тээд бас "Өө миний явуулсан ногоон цай байгаа юу?, тэрийг уугаарай биед маш сайн" гэж зөвлөсөн. 

Бямба гарагт би ажилтай байсым. Тэгээд гэрт байсан хоёр уут ногоон цайныхаа гарт түрүүнд баригдсан цайг авч цүнх рүүгээ чулуудчаал ажилдаа явсымдаа. Ажил дээрээ хоол ч идэлгүй өдөржин тэр цайг уусан. Найруулаад уугаад л, уугаад л... Үдээс хойш бие хөнгөрөөл сайхан болсон доо. Өнөөдөр гэртээ амрахдаа нөгөө үлдсэн цайгаа задлаад бас найруулж уусан. За тээд эцэст нь ханиад хүрцэн хүн байвал шууд л ногоон цай уу гэж зөвлөе. 

Ингээл хандлаал ууж байгаамдаа, :ь
Дам сонсохнээ Монголд тэр миний уужаа цайг 20000₮ хавьцаа зардаг гэнээ. Хуурсан будаатай, будаа нь дотроо олон янз байдын байлээ шүү. Ажил дээр ууж байгаа нь том будаатай, гэртээ ууж байгаа нь жижиг будаатай. Надад бол хийцтэй цай ууж байгаам шиг л санагдсан.

300 гр, хуурсан будаатай ногоон цай

7 сэтгэгдэл:

Зулаа said...

Одоо ч гэсэн уугаал сууж байна

К.Кийд said...

Зүгэээр болсонд нь баяртай байна :)

солнце said...

эрүүл аргаар үзэж бган бн да
ачтай буянтай цай вэ

Undriga said...

Гоён. Манайд уг нь иймэрхүү цайнууд зөндөө байдаг шд. Нээх уух хүсэл төрдөггүйн. Уугаадайвал амтанд нь орох л байх даа

Зулаа said...

@Кийд - Баярлалаа.

@Солнце - Харин тийн, эм уугаад эмнээсээ хордохоо шахсан. Тээд цайгаар эмчилжийнэдөө бараг

@Ундрига - Ядраад байвал ганц аягыг найруулаал уучих. Би бүр уухгүй хэдэн сар хадгалсын. Тээл уужийна

BorlaSQue said...

кккк бичигсэн ажил дээрээ нэг хятдын ногоон цайг уугаал суудын жин нэмэгдэхгүй байгаа хоолоо сойчууул турхым шиг байгаан

надад мангар их 2 уут байгаашшшш жооохныг хийчхэд л дотрооо салж задраад аймаар болчды

тэгээд хэдхэн ширхэгийг хийгээд өдөржин хандлаж уудаг гэхээр би энэ цайг лав энэ хичээлийн жилдээ ууусааар л байна байхаа хэхэ

Зулаа said...

@Burlasque - харин тийн айр их болчдын бээлээ. би ч нээх хоол сойгоогүй ээ. өвдөөл тээл идкүү байсым. би энэ өвлийг барах 2 цайтай :)