Оройноос хойш нэг л тийм юу ч хамаагүй бичмээр санагдаад бүр хуруу өөрөө салганаад, дотор элдэв зүйл бодогдоод байлаа л даа. Тэгээд тэсэлгүй блог руугаа нэвтрэн орж эдгээр үгсийг бичиж суугаа нь энэ.
Үнэхээр хөөрхөн хэнд ч өгмөөргүй, хэнтэй ч хуваамааргүй нэг тийм хүн байдаг даа. Миний найзууд бүгд надад эрхэм. Яахав хааяа уурлаж загнаж гомдох үе байдагч би бүгдэд нь хайртай. Энд би хоёр хүнийг тодотгож бичих гэж байна лдаа.
Нэг биш хоёр хүнийг би бусдаас аймр ихээр харамлаад байнаа. Яахуу яахуу яахуу....
Яавал энэ балиар харамлах сэтгэл байхгүй болох юм болоо. Хоёулаа нээх хөөрхөн, эгдүүтэй, бусдын хайрыг яах аргагүй татаж чаддаг болохоор л би харамлаад байгаа байх лд. Над тийм чадвар байхгүй байхдөө. За тээд та хоёрыг хэт харамласнаасаа болоод гомдоогоогүй байгаадаа. Зааз гомдоосон л доо. Оройхон нэг хүнд тоглоом байдлаар арай л хатуу үг хэлчихсэн. Хэлснийхээ дараа арай ч дээ гэж өөртөө хэлсэн. Болох юм болдгоороо болж байна, болох ч болно. Би харамлаад ч яах билээ гэж өөртөө хэлээл өнгөрийдөө...
2 сэтгэгдэл:
Удахгүй би ч гэсэн чайгаа харамлах үе ирэх л байх даа ккк
Өдөр бүр, цаг тутам санах тусам та хоёрыг дандаа харамлаад байна. Харамласнаасаа болоод хашгичмаар байдаг. Хэн ч мэдкүү лдээ.
Би ямар хүнийг өөрчлөх увьдастай төрсөн биш. Тэгж төрсөн бол ч....
Post a Comment