Би шүү дээ |
Блог гэгч зүйлийг бараг мартах шахжээ. Бүхэл бүтэн сар хаагуур юу хийсийн болдоо. Ордог хэдээрээ ч ороогүйн байна. Тэгээд блогтоо нэг нэвтэрснийх яаж зүгээр байхав гээд салхи оруулахаар шийдлээ.
Өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ товч бичье.
Эхлээд оюутны эрдэм шинжилгээний хурлын талаар: Жил болгон уламжлал болон зохиогддог "Эрдмийн шувуу" ЭШХурал болж өнгөрсөн. Энэ жил 2 илтгэлээр 3 оюутан удирдсан, оюутнууд минь амжилттай оролцсон.
Дараагийн ажил нь багш нарын ЭШХурал. Энэ жил уул нь орохгүй байя гэж бодсон боловч яалтачгүй оролцохоор шийдээд одоо бэлдээд л сууж байна. Бэлдээд ч гэж дээ бэлдэж байгаа нэртэй худлаа суугаад өөрийгөө зовоосон амьтан л байна.
За тэгээд гоё камертай болсон хүн чинь сав л хийвэл зураг дардаг болсон. Одоо бүр ажлынхаа албан бус зурагчин болсон. Энд тэнд ямар л арга хэмжээ болно шууд л Зулмөнх хаана байна гэж эрэл сурал болоод бүүр заримдаа утсаар дуудна. Зураг авах гоё ч заримдаа хэцүү юмөө. Хэцүү гэснээс хүмүүст дараа нь зураг тараах ёстой хүндрэлтэй юм билээ.
За нэг иймэрхүү хийж гийгүүлсэн юмгүй л хүн байгаад байна даа.
2 сэтгэгдэл:
hahahah henii yanaagui tsana chin blogoo martah sanah hoyrin gol dund n teegelcheed haychij chaddgui bichchij chaddgui odoonoos bas salhiigg tsom tsom oruuljinee heheheh
ккк, би бүүр дээрээс хойш өнөөдөр л орж байна. Бараг блог гэж юу бэ гэж асуувал мэдэхгүй гэж хариулж мэдэх л байх шүү :ь
Post a Comment