Засгийн газрын шийдвэрээр улсын томоохон гурав билүү дөрвөн сургууль хотоос зайдуу байх юм гэнэ. ШУТИС ямартай ч Налайхын тийшээ, хотоос лав 60 км хол кампусаа барин тэнд байрлах болж байх шиг. Кампустай болчихвол давуу тал их байгаа хэдий ч бас тэнд ажилладаг, сурдаг хүмүүсийн хувьд маш их асуудал гарах юм шиг.
Та нар боддоо өглөө 8 цагийн хичээлд явахын тулд гэрээсээ дор хаяж 7 цагаас гарах нь. Энэ нь хамгийн оройдоо. За энэ ч яахав. Эрт болвол нэгийг дуулна гэдэг дээ.
Багш ажиллагдсын хувьд зөндөө юм байнаа. Өөр дээрээ жишээ аваад хэдэн юм хэлье л дээ.
Би ажлын байр буюу сургууль дээрээ орой болтол суудаг. Заримдаа хонох ч тохиолдол байдаг. Хонохоороо өглөө эрт сургууль дээр хүмүүс ирэхээс өмнө гэртээ харьж хальт нүдний хор гаргачихаад эргэж ирдэг. Тийм хол ажлын байртай болчихвол над шиг орой болтол суудаг хүн ... Тэндээс гэртээ ирэх гэсээр байтал өглөө болно байхдаа. Тэглээч над ямар өөрийн гэсэн унаа байх биш. Бодвол цаанаас нь нэгдсэн шугамаар автобус явах байх лдаа. Тэр автобус нь надад зориулаад шөнийн цагаар явах уу? За болий такси барьчихъя гэж бодоход л одоогийн ханшаар бодвол 60х500 =30000 төгрөг. Энэ тоог та нар хар л даа. Ерөөсөө нүүхтэй холбоотой цалингаа нэмүүлье :ь
Тэнд нь байр сууц гаргаж өглөө гэж бодъё. Гэр бүлгүй над шиг ганц бие хүмүүст болж л байна. Харин ч хямд үнээр өөрийн гэсэн байртай болох боломж. Гэтэл нөхөртэй, эхнэртэй, хүүхэдтэй хүмүүс яах болж байнаа. Долоо хоногийн таван өдөр нь тэнд амьдарч, үлдсэн хоёр өдөр нь гэр бүлийн хүмүүстээ гэгээн дүрээ харуулах болж байх шиг. Эсвэл гэр бүлийн хүмүүсээ ажил, сургуулиас нь гаргаад бүгд тийшээ нүүх үү?
Аан тийн нэг гол юмаа мартах шахлаа. Одоо ганц бие байгаа хүмүүсийн хувьд... Их нүүдэл болохоос өмнө хосоо олж авахгүй бол танд сонголт хийхэд жаахан асуудал гарах болтой шүү. Нэг бол та сургуулийнхаа багштай нийлнэ, үгүй бол оюутантайгаа нийлнэ кк. Танд өөр сонголт үгүй болох магадлал нэлээн өдөр байх шиг... За тэхээр эрхэм ганц биетэнгүүдээ нүүдлээс өмнө хосоо олоод аваарай :ь
Нүүдэл суудал хийхийн хажуугаар Ажилдаа үлдэх үү? гарах уу? гэсэн бодолтой хүмүүс нэлээдгүй болох төлөвтэй. Энэ гэхдээ миний бодол лдоо...
2 сэтгэгдэл:
ямар валай ин бэ?
хэхэ би 8 цагт хичээлтэй бол 6 гэж босоод 7 гэж гардышд...гэхдээ багш нарт байр өгөх байхаа тэнд байх.хос гэдэг нь нээрээ балай юм
Post a Comment