Өдрийн цайны цагаар ажлынхаа дөрвөн бүсгүйн хамт хажуугийн цайны газар орж хоол идэнгээ нэг ийм сэдэв рүү хальт хазайгаатахлаа.
Манай ажлынхан багшлах эрхийн сургалтанд сууж байгаан. Өчигдрөөс эхэлсэн лдээ. Эхний хичээлээр стресс, гэрлэн бүрхүүл гэх мэт сэдвүүдээр ярилцсан болтой. Тарч ирчихээд л хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрлөө тэгэхээр төд юм байна төд чинь тийм өнгө шдээ. Тийм өнгөтэй хүн ийм тийм... гээд ярьж гарваа.
Ингэнээ: Хүн уурлахаар хэдэн мянган эс үхдэг, тэгээд 25-с дээш насны хүний тэр эс нь сэргэдэггүй юм байхаа. Тээл нэг нь би ч яахуу уурлаад эсээ сэргээчихнэ чи одоо яанаа энээ тэрээ...
Би тэхээр нь би стрессээ блог уншиж, хүссэн юмаа бичиж, зураг авч тайлдаг. Эдгээрээс гоё энерги авдаг, би тааламжтай байдаг л гэсэн. Тэгтэл нэг нь чиний энэ юмнууд чинь бүгд электрон юм гэнээ. Хүн алжаалаа тайлаад, таашаал авч л байвал юу ч байсан болно биздээ. Бас зураг авна гэдэг чинь электрон биш шдээ. Гадуур зөндөө удаан алхана, инээмсэглэн тоглож байгаа хүүхдүүдийг, тэнгэрт дүүлэн нисэх шувуудыг, жаргалтай хөтлөлцөн алхах хосуудыг гээд... зөндөө сайхан зүйл харна. Энэ бүгд их ажлын алжаалыг тайлахгүй байна гэж байх уу???
Би дуртай болохоороо компьютерын ард суун хүссэн юмныхаа талаар бичдэг, авсан зургуудаа харан сэтгэл дүүрэн инээмсэглэдэг... бусдын санаа бодлыг уншиж өөрөө өөртөө дүнгэлт хийдэг...
Энэ бүгд сайхан зүйл биш гэжүү !?
3 сэтгэгдэл:
надад бол бүгд л гоё санагдаж байна. зураг дарж чадахгүй ч хүний дарсан зурагнуудыг үзэх дуртай. гоё билэгнүүд ч гэсэн стресс тайлдаг шүү...
Ажилийн стресс гэж гай...
@Жүми - ккк, зураг үзэх үнэхээр гоё тэ. бэлэг үү? тийм байх магадлалтай л юм
@Anonymous - харин тиймээ
Post a Comment