Миний бие өчигдөр Батсүмбэрт байдаг Өндөр настнуудын асрамжийн газар блогчидтойгоо оччоод ирлээ. Батсүмбэр рүү явахыг Аниргүй анх Хайр гэдэг... бичлэгээрээ уриалсанг бүгдээрээ мэдэж байгаа биздээ тэ. Үүний дараа Тавдугаар сар, Дээсбий хоёр ч өөр өөрийн блогтоо бичлэг болгон нийтэлсэн. Би тэгээд явсан, очсон талаарх фото нийтлэл оруулъя гэж бодлоо.
Энд би дүрээрээ зогсож байна
Блогчин: Тавдугаар сар
Блогчин: Аниргүй
Блогчин: Дээсбий
Блогчин: Санбьюти
Блогчин: Жое
Блогчин: Кошейк
Асрамжийн газрын байр [урд талаасаа]
Хүмүүс тэр асрамжийн газрыг өнчин цагаан гээд байхаар нь талд ганц л байшин байдын байх гэсэн чинь жижкээн тосгон магяын газар байлээ. Эргэн тойрон айл, сургууль, цэцэрлэгтэй.
Өндөр настнуудын байр [хажуу талаасаа]
Бие засах газар, Зүүн гар талынх нь ажилчдынх юм шиг байгаан
түгжээтэй, аан тэр хүрэн нь цоожгүй нээлттэй ахмадууд ордын байлээ
Ахмадуудын мөргөж, хүрд эргүүлдэг суварга
Салхивч, яг очиход энд савхивчиндаа юм яриал суужийсандаа
Хоолны хөтөлбөр нь
Хоолны заалыг нь сонирхоод танилцаад явж байгаад цонхоор
хартал гурван хөгшин түлээ хагалаад зогсож байсын.
Нэг нь хагална, нэг нь зөөнө, гуравдах нь өрдөг.
Бид гарч тэдгээр хөгшдөд тусалж залуучууд маань хагалж, бүсгүйчүүд нь зөөж өгсөн дөө. Ингээд туслаад байжийтал хонх дугарч, 16.00 цагийн цайны цаг болсон байлаа. Энэ үед тэдэнд ажлын бээлий их хэрэгтэйг мэдсэн. Гартаа хэдэн ч өргөс оруулсын бүү мэд. Мод зөөж, өрөх бүрт гарт мааааш нарийнхан өргөснүүд дүүрэн орж байсан.
Тэгээд гадаа түлээн дээр байсан эмээгээс асуухад: Ямар нэг цугларалт, хурал, хоол, гаднаас хүн ирэхээр хонх дугарч биднуудыг цуглархыг сануулдаг гэсэн.
Цайндаа орох гээд цуглацан байгаа хөгшид. Ахмадуудыг дотор нь бүлэг болгоод хуваацан, тээд бүлэг бүр ахлагчтай, бүлгийн нэрнүүд нь их өвөрмөц: Янзага, Мазаалай, Хүчирхэг харынхан, Болжмор, ... зарим нэрийг нь мартчихжээ.
Биднээс гадна тэнд, Орхон дээд сургуулийн багш оюутнууд, бас Шинэ Монгол гэдэг ТВ-н оператор, хөтлөгч, лам гээд олон хүн очсон лдоо. Энэ лам ном хурж ахамдуудыг баясгасан, арц эдр тараасан.
Ном хурж байхад эрхтэй нь эрхээ эргүүлэн, эрхгүй нь залбирч байгаа нь харагдсан
Манай блогчин Кошейк 108 зул өргөсөн. Ахмадуудыг асааж болно гэхэд тэд асаахаар их олноороо ирж бид тэдэнд асаахад нь тусалж өгсөн дөө.
Чөлөөт цагаа өнгөрөөдөг заал юм шиг байлээ, буйдан,
энд тэнд хананы зураг, шатар, даам...
Бид аль болох ахмадуудад аль болох хэрэг болох үүднээс зузаан оймс авч тараасан. Тэнд 130 орчим өндөр настан байдын байлээ. Хүн бүрт оймсоо тарааж өгчөөд машиндаа суун хотын зүг яаран хөдөлсөн дөө.
За эцэст нь хамт явж чадаагүй ч сэтгэлээсээ хандив өгсөн хүмүүстээ бүгдэд нь баярлала. Миний мэдэж байгаагаар дараах хүмүүс:
1. Миний хайртай ээж
2. Ажлын дарга
3. Блогчин Крайм
4. Блогчин Лофлоф
5. Блогчин Дурлагч
6. Блогчин Крафти
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ