Би яг л үхдэл шиг


Өнөөдөр хүмүүсийн блогт бичсэн хоосон, хүйтэн гэх бичлэгүүдийг уншаад тэр үү эсвэл хэтэрхий удаан ганцаараа байснаас болов уу би ч бас нэг л хоосон хөндий болчихсон гэдгээ мэдэрлээ. Гаднаас минь харахад инээж баяссан нэгэн боловч миний дотор сайхан гэх юм юу ч үлдээгүй байна... Нэг л их юм бодож гансарсан хоосон сэтгэл, хөндий хүйтэн харц л надад байна...


Ядаад жаахан ч гэсэн догдолж, сэтгэл хөдлөлтэй болохсон гэж бодогдох юм. Ингээд бодохоор би яг л үхдэл шиг...

2 сэтгэгдэл:

Кээру said...

Өөдрөг амьдараа!

Зулаа said...

Кээру - Би өөдрөг л байдыш. Хааяа хааяа ингэж хямрах үе байнаа байа