Дэвтэртээ ...

Би уйтгартай эсвэл гунигласан үедээ юу ч хамаагүй бичиж, зурмаар байдаг. Урд өмнө нь өдрийн тэмдэглэлийн он удаан жил хадгалсан дэвтрээ дэлгэж байгаад юу ч хамаагүй бичээд л сараачаад суудаг байсан даа. Хааяа хааяа бичгэн дундаа элдэв зураг зурна. Зураг ч гэж дээ огтлолцсон, муруй зурааснууд.


Тэр жил хэн нэгэн хүн миний дэвтрийг уншсан тэр мөчөөс хойш тэмдэглэл хөтлөхөө бараг больсон доо. Яагаад ч юм үе үе дэвтрээ нээгээд элдэв юм бичмээр болж дэвтрээн нээн, гартаа үзгээ бариад суух тэр агшинд сэтгэл дотор байсан зүйлс үгүй болчихдог. Би юу ч бичилгүй хэдэн зураас татсан болоод үзгээн таглан, дэвтрээ хаагаад далд нуудаг.

Дахиад хэн нэгэн намайг хүсээгүй байхад дэврийг минь сөхөөд харчих болов уу гэсэн айдас надад байнга төрдөг. Яагаад ч юм тэдгээр дэвтрүүдийг уншаад суухаар өнгөрсөн бүхэн нүдэнд харагдаж, хүүхэд насны дурсамжуудаа эргэн харах шиг болдог. Арван жилийн шохоорхол, үерхэл, найз нөхдийн хөгтэй явдал гээд сайн, муу бүхий л зүйлс тэдгээр дэвтрүүдэд үлджээ.

/Зүгээр л биччихлээ. Яг л хуучин дэвтрээ нээгээд бичиж байгаа мэт. Найруулга, үг үсгийн алдаа байгаа тул ойлгоно биз/

0 сэтгэгдэл: