Шаналал

============================================
Хэн нэгэн хүнээс
Өөр хүнд сайн болсон гэдгийг чинь дуулаад
Мартсан гэж итгэлтэй байсан сэтгэл минь
Яахаа мэдэхгүй болж билээ
Уйлмаар ч юм шиг
Инээмээр ч юм шиг
Уйлъя гэсэн ч
Чиний төлөө урсгасаар байгаад
Нулимс минь дуусчихсан юмуу
Бүү мэд огт гарахгүй юм
Инээх гэхээр
Элэг зүрх минь өвдөх шиг болох юм
Чи минь надаас холдон одож дээ
Ингээд нэг бодохоор
Мартана гэж үгүй юм
Мартаж чадахгүй байгаа энэ зүрхэндээ
Хутга шаагаад алчих юмсан
============================================
Ямар сонин юм бэ?
Энэ гайтай нулимс
Ганц дусал ч болтугай гараад
Зүрхийг минь амраагаад өгдөг ч болоосой
============================================
Энэ бүх юмтай
Эвлэрч намайг амраагаасай
Анхны хайр ийм байдаг юм бол
Анхны хайртай
Яах гэж учравдаа би
Би учирсан юм бишээ
Энэ л гайтай зүрх
Энэ дэмий зүйлтэй учирч намайг зовоож байна
============================================
Энийг арван жилд байхдаа бичиж байсан юмдаг

0 сэтгэгдэл: