Миний бие өчигдөр Батсүмбэрт байдаг Өндөр настнуудын асрамжийн газар блогчидтойгоо оччоод ирлээ. Батсүмбэр рүү явахыг Аниргүй анх Хайр гэдэг... бичлэгээрээ уриалсанг бүгдээрээ мэдэж байгаа биздээ тэ. Үүний дараа Тавдугаар сар, Дээсбий хоёр ч өөр өөрийн блогтоо бичлэг болгон нийтэлсэн.
Би тэгээд явсан, очсон талаарх фото нийтлэл оруулъя гэж бодлоо.
Явсан блогчид: Аниргүй, Ицми, Кошейк, Санбьюти, Тавдугаар сар, Дээсбий, Жое, Би. Ицмигийн зургийн аваагүй нь жаахан харамсалтай.
Энд би дүрээрээ зогсож байна
Блогчин: Тавдугаар сар
Блогчин: Аниргүй
Блогчин: Дээсбий
Блогчин: Санбьюти
Блогчин: Жое
Блогчин: Кошейк
Асрамжийн газрын байр [урд талаасаа]
Хүмүүс тэр асрамжийн газрыг өнчин цагаан гээд байхаар нь талд ганц л байшин байдын байх гэсэн чинь жижкээн тосгон магяын газар байлээ. Эргэн тойрон айл, сургууль, цэцэрлэгтэй.
Өндөр настнуудын байр [хажуу талаасаа]
Бие засах газар, Зүүн гар талынх нь ажилчдынх юм шиг байгаан
түгжээтэй, аан тэр хүрэн нь цоожгүй нээлттэй ахмадууд ордын байлээ
Ахмадуудын мөргөж, хүрд эргүүлдэг суварга
Салхивч, яг очиход энд савхивчиндаа юм яриал суужийсандаа
Хоолны хөтөлбөр нь
Хоолны заалыг нь сонирхоод танилцаад явж байгаад цонхоор
хартал гурван хөгшин түлээ хагалаад зогсож байсын.
Нэг нь хагална, нэг нь зөөнө, гуравдах нь өрдөг.
Бид гарч тэдгээр хөгшдөд тусалж залуучууд маань хагалж, бүсгүйчүүд нь зөөж өгсөн дөө. Ингээд туслаад байжийтал хонх дугарч, 16.00 цагийн цайны цаг болсон байлаа. Энэ үед тэдэнд ажлын бээлий их хэрэгтэйг мэдсэн. Гартаа хэдэн ч өргөс оруулсын бүү мэд. Мод зөөж, өрөх бүрт гарт мааааш нарийнхан өргөснүүд дүүрэн орж байсан.
Тэгээд гадаа түлээн дээр байсан эмээгээс асуухад: Ямар нэг цугларалт, хурал, хоол, гаднаас хүн ирэхээр хонх дугарч биднуудыг цуглархыг сануулдаг гэсэн.
Цайндаа орох гээд цуглацан байгаа хөгшид. Ахмадуудыг дотор нь бүлэг болгоод хуваацан, тээд бүлэг бүр ахлагчтай, бүлгийн нэрнүүд нь их өвөрмөц: Янзага, Мазаалай, Хүчирхэг харынхан, Болжмор, ... зарим нэрийг нь мартчихжээ.
Биднээс гадна тэнд, Орхон дээд сургуулийн багш оюутнууд, бас Шинэ Монгол гэдэг ТВ-н оператор, хөтлөгч, лам гээд олон хүн очсон лдоо. Энэ лам ном хурж ахамдуудыг баясгасан, арц эдр тараасан.
Ном хурж байхад эрхтэй нь эрхээ эргүүлэн, эрхгүй нь залбирч байгаа нь харагдсан
Манай блогчин Кошейк 108 зул өргөсөн. Ахмадуудыг асааж болно гэхэд тэд асаахаар их олноороо ирж бид тэдэнд асаахад нь тусалж өгсөн дөө.
Чөлөөт цагаа өнгөрөөдөг заал юм шиг байлээ, буйдан,
энд тэнд хананы зураг, шатар, даам...
Бид аль болох ахмадуудад аль болох хэрэг болох үүднээс зузаан оймс авч тараасан. Тэнд 130 орчим өндөр настан байдын байлээ. Хүн бүрт оймсоо тарааж өгчөөд машиндаа суун хотын зүг яаран хөдөлсөн дөө.
За эцэст нь хамт явж чадаагүй ч сэтгэлээсээ хандив өгсөн хүмүүстээ бүгдэд нь баярлала. Миний мэдэж байгаагаар дараах хүмүүс:
1. Миний хайртай ээж
2. Ажлын дарга
3. Блогчин Крайм
4. Блогчин Лофлоф
5. Блогчин Дурлагч
6. Блогчин Крафти
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
9 сэтгэгдэл:
би тануусаараа бахархжийна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
shan yawsan shvv daraa daraagiin iim olon zvil hiine gj naidjiina
сайн үйлс их хийжээ сайн байна бас бахархжийн дараа дахин дахин хийгээрэй Амжилт
дээрх би шүү ээлэрэГ нэрээ гаргаж чаддагүэээ ккк
Зураг нтр оруулаад их сонирхолтой бичжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай
ДАВКА - БАЯРЛАЛАА
ЖОЕ - ХАРИН ТИЙМЭЭ, ЯДАРСАНГ ЭС ТООЦУУЛ ГОЯ БАЙСААН, ДАРАА НЬ ОЛОН САЙХАН ЗҮЙЛ ХАМТАРЧ ХИЙНЭЭ
АРУУНЭГ - БАЯРЛАЛАА, ЧИ БИДЭНТЭЙ НЭГДЭЖ БОЛЫШДЭЭ
ЗОЧИН - БАЯРЛАЛАА, САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Дурлагч эгчийг мартжээ...гэснээс дээрх гуталнуудаас харахад ганц нь л эмэгтэй байна кккк
Ийм хөлнүүд очоол хүмүүст тусласын биз дээ тэр хөлнүүүдэд нь баярлаж талархснаа илэрхийлъя бас сэтгэлээрээ туслаж дэмжиж байсан байгаа байх ч болно өөртөө талархал илэрхийлъяа өөрчюүвлээ за байз тийм л байна даа гэж тэр нэг хүн хэлсэн шиг 1 л ээмэгтэй байна даа аан тийн хөлнүүд их сонирхолтой байна толгойнуудын гаргаад хөлнүүдтэй нь тааруулж тоглодог тоглоом хиймэээр юм шиг санагдав их сэтгэгдэл бичив төгсөв цэг
МЭЙ - харин тэгжээ. Гэхдээ засаад оруулчихсан. хэхэ уул нь дөрвөн эмэгтэй байгаашд
Зочин - Энэ хөлнүүдээс гадна хүмүүс байгаалд. Даанч хамт яваагүйлд. Баярлалаа чамд час талархал илэрхийлий. Чи нэг тийм тоглоод хийчээч түүл би тоглылд. Би час их юм биччихлээ дуусгав цэг
Post a Comment