Элдэв бодол


1. Бид бүгдээрээ биеэ үнэлэгчид: Яах аргагүй би, чи, бид, бидний аав, ээж ер нь хүмүүс бүгд л биеэ үнэлэгчид. Гэхдээ янз янзын аргаар үнэлж, түүндээ тохирсон хөлс (цалин) авдаг. Зарим нэг нь өндөр албан тушаалд ажиллаж ахиухан хэдэн цаас авч байхад, зарим нэг нь үйлчлэгч, цэвэрлэгч, зөөгч гэх мэт ажил хийн өдөр хоногийн хоолны мөнгөө арай хийн олдог. Энэ сайхан залуу насыг ажлын боол болгож дуусгах нь гэж санаа зовох ч үе байхын. Гэхдээ энэ үе магадгүй хожмын сайн сайхны минь төлөө гэж тайвширна.

2. Зөрчил: Өнөөдөр нэг блогчны бичлэгийг уншлаа. Би ч тэгэж их гэгээрчихсэн, төгсөрчихсөн хүн биш. Тэр гэхдээ блогчдыг арай муухайгаар хэлсэн байна лээ. Бараг л арчаагүй хүмүүс блог бичдэг, уншдаг гэх нь холгүй. Тэр бичлэгийг болон бусад блогчид, зочдын сэтгэгдлийг бүгдийг нь алгасалгүй уншсан. Хүн бүр өөр өөрийн үүднээс сэтгэгдлээ бичсэн байна лээ. Гэхдээ л надад тэр бичлэг ерөөсөө таалагдаагүй.

3. Мансуурал: Сүүлийн үед таньж мэддэг хүмүүс өвс (хар тамхи) татах уу? Татахаар ингэдэг тэгдэг гээд хажуу хавирганаас ихээр ярих боллоо. Татвал ямар байдаг бол гэсэн адын бодол төрөх үе ч гарна. Би чамд дараа нь аваад ирэх үү гэх хүн хүртэл л байх юм. Нэг хэсэг усан тамхи татаж үзэхсэн гэж их боддог байлаа. Хүн болсных хорвоогийн сайн муу бүхний үзэхсэн ч гэж хааяа бодохын. Мууг нь мэдээд жигшээд, сайн сайхныг нь аятайхан шиг эдлээд явчих юмсан. Мансуурвал ертөнцөөс тасраад алга болчихдог юм болов уу, иргэж ирж чадахгүй бол яанаа гэж айх нь их учраас л би татахыг илүүд үзэхгүй байгаа байх.

4. Амьдарвал амьдарсан шиг амьдрахсан: Ямарч асуудалгүй амьдрал (хүн) гэж үгүй. Хэдий мөнгө хөрөнгө, байр байшин, машин тэрэг байгаад ч аз жаргалгүй хүн зөндөө л байдаг байх. Магадгүй надад эдгээрийн аль аль нь байхгүй болохоор би атаархаад ингэж боддог юм болов уу? Гэхдээ л яаж ч бодсон нүд анихдаа (үхэх) харамсах зүйл багатай байхсан гэж бодох юм. Ирээдүйд жаргахын тулд өнөөдрийнхөө энэ амьдралдаа аль болох сэтгэл ханамжтай байхыг хичээдэг. Нэг номонд гомдоллох нь НҮГЭЛ гэж бичсэн байсан. Энийг уншаад аль болох бага уурлаж, элдэв зүйлд гомдоллох, хүнтэй муудалцах зэргээс зайлсхийдэг болсон юм шиг байна.

БИЧМЭЭР САНАГДААД БААХАН Л ЮМ БИЧЧИХЛЭЭ.
МАРГААШИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ГЭЭД УРДАА БАЙГАА АЖЛАА ХИЙЕ ДЭЭ.

0 сэтгэгдэл: