Хайр БА жаргаЛ

Хайр хүчтэй гэж үнэн юмдаа. Би ямар дурлаж хайрласан биш яаж тэр хүч эдрийг нь мэдхэв. Олоон жилийн өмнө дурлаж, хайрлаж байсан лдаа. Гэхдээ л ямар байдгийг нь мартаж.

Өнөөдөр нэг найзтайгаа уулзлаалдаа. Нэг гэж дотны сайн найз мань ккк. Уулзсангүй, тоосонгүй гээд үг хаяад байсан хүн шаал өөр болчих гэж. Уулзалтын турш тэр залуугийнхаа тухай ярилаа. Найз маань сайхан хайртай учирсан бололтой, жаргал нь нүүрэн дээр нь илт харагдаж байсан. Яг өчигдөр шд,,, тоосонгүй гээд үг хаяад байсан хүн өөрөө тоодгүй наацан. Тээл надаас чамаар юу байна гэж асуухын,,, би тээл өөрийн бодож санаж, хийж бүтээх гэсэн зүйлсээ ярих гэхээр л тэр залуутайгаа нэг бол утсаар яриад, эсүүл мсж бичээд нээх сонин. Тээл миний ярианы элч аажмаар сулраал лалалала гээл дуусжаамдаа. Гэхдээ л найз маань гоё жаргалтай харагдсан.


Би бодсон... тэр залуу нь сайн хүн байгаасай,,, найзы маань бүү зовоогоосой л гэж. Энэ их жаргалын төгсгөл нь гэсэн жаргалтай байвал гоё гэж.

Бид хоярын уулзалт ч удаан үргэлжилсэнгүй хайртай залуу нь дуудаад тэр яваад өгссс... Тээл би гэртээ :(

Сайн хүн баймаар байна


Зүгээр л сайн хүн баймаар, болмоор байна.
Ажилдаа цагтаа очдог, ажлаа цаг тухайд нь хийдэг...
Дүү нартаа үлгэр дуурайл болдог, алдааг засч өгдөг, халамжтай...
Хичээлээ сайн давтдаг, даалгавар, шалгалтаа цаг тухайд нь хийдэг...
Гэрээ цэвэрлэдэг, орой болгон хоол хийдэг...
Ээжийнхээ үгэнд ордог, санааг нь зовоодоггүй...
Бусдад тусч, энэрэнгүй ...
... сайн л хүн болмоор байна.

Сараачил


Үнэхээр мөнгөгүй бол амьдарч чадахаа байчихсан хорвоо юмуу? Би хувьдаа мөнгөнөөс илүү хүний хүнээ гэх сэтгэл гэж боддог. Надад мөнгөгүй байсан үе байсаан байсан. Би одоогийнх шиг ийм баян байгаагүй. Надад сайхан найзууд байна, сайхан ажил байна, сайхан гэр бүл байна. Баян гэж ингэхэд юу юм бэ? Мөнгөөр түүнийг хэмжиж болох уу?

Арван жилд байхдаа өөрийнхөө хүчээр тооны гүнзгийрүүлсэн сургууль орж сурсан. Энэнд дан ганц миний хүч байхгүй л дээ. Эцэг эхийн маань хүч минийхээс хувь илүү их байгаа. Арван жилээ төгсөөд их суруульд орох гээд бэлдэж байхад надад тусад нь байр гарган хичээлээ давтаг гээд гэрийн ажлаас бүрэн чөлөөлөхөд нь жаргалдаа ташуурч юу ч бэлдээгүй. Хүссэн сургуульдаа орсон боловч хүссэн ангидаа орж чадаагүй. Муу ээжийгээ зовоон байж ангиа сольсон. Тэр үед ээж маань ямар их улалзаж байсан болоо.

Азаар аав маань ТАХ байсан болохоор төлбөрийнхөө тодорхой хувийг улсаас даалган, аав ээжийнхээ ачаанаас бага ч болов хассан. Би ч хасаагүй л дээ, улс орон маань хасч өгсөн хэрэг. Оюутан байхдаа өөрийн хүссэнээр сургуульдаа ажил хийн хэдэн халтар цаас авна. Тэрийгээ өөртөө л зарцуулна. Өөртөө гэж дээ хоолны газар, тоглоомын газраар хэсч л үрж явлаа.

Сургуулиа төгсөөд бусад шиг ажил хайж явсангүй,,, аз нь таарч шууд л ажилд орсон. Цалин бага ч гэсэн, ажлын хамт олон маань таалагддаггүй ч гэсэн намайг тэжээж байгаа юм гээд гүрийж л байна. Намайг зүгээр байхад тэжээгээгүй л дээ, би биеэ үнэлж байгаа хэрэг.

Өөрөө ажил хийдэг хэрнээ муу ээжийгээ дандаа л холгож хувцас, хэрэглээ гээд зөндөө л мөнгө авдаг. Миний насны ээжийгээ холгож амьдардаг хүн ер нь ховор л байхдаа. Ээж маань намайг, дүү нарыг маань сайхан амьдруулах гэж хэрэндээ зүтгэж, амьдралтай тэмцэж яваа жинкэн "Баатар" эмэгтэй.

Эцэст нь ээжийнхээ ачийг хариулахын тулд ээжийнхээ хүссэн тэр сайхан амьдралаар л амьдрах. Зүгээр л сайхан амьдрах... Ээжээ охин нь тандаа хайртай, би сайхан амьдарнаа... Та надад итгээд жаахан л хүлээчих... Таныгаа зөндөө л зовоосон, одоо аль болох зовоохгүйг хичээнээ...

Гэрэл үгүй, өнгө ч үгүй

Алтанхан шаргал нар минь намайг гэрэлтүүлээч


Оны эхлэл хичнээн сайхан байлаа. Чи надад их л олон зүйл бэлэглэсэн санаж байна уу? Одоо намайг жаахан гэрэлтүүлээч... Надад ямар ч гэрэл гэгээ үзэгдэхгүй байна. Бүх л зүйл хар бараан харагдаж байна, би өөрөө ч хар бараан, бусдад дандаа хар бараанаар нөлөөлөөд байх шиг. Сүүлийн хагас жил нэг хэмнэлээр амьдарлаа. Оны эхэнд өгсөн гэрэл гэгээ чинь хэдийнэ дууссан бололтой.

Надад гэрэл, тодоос тод өнгө өгөөЧ

Далдын холбоос ба шинэчлэлт хийх цаг минь иржээ

Намайг нэг хүн их л муухайгаар зүүдэлсэн байх юм. Тэр шөнө нь би ч бас өөрийгөө их муухайгаар зүүдэлсэн.

Түүний зүүд: Чи нэг бол бие өвчтэй байгаа юм шиг, нэг болохоор согтуу ч юм шиг бөөн тамхины утаан дунд байгаа юм шиг ерөөсөө тод харагдахгүй. Хачин сонин хүмүүстэй нийлээд хаана ч юм нэг харанхуй гэрэл муутай газар байгаад байх юм. Би чамайг дуудаад байхад хараад байгаа хэрнээ сонсоогүй юм шиг л тэнд байгаад байхын. Их л хачин сонин хүмүүстэй нийлчихсэн юм шиг байсан.

Тэр: Сүүлийн үед ер нь сонин муухай зүүд орж ирэээд байгаа, бүүр Монгол юмсан гэж бодогдоод, чамд л илүү санаа зовоод байх юм. Би чамд итгэдэг (Надад итгэдгийг чинь би мэддэг, би чамд хамгаас илүү хайртай).

Миний зүүд: Шөнийн турш унтаж байхдаа гурван ч удаа өндөрөөс нислээ. Их л зовсон доо. Эхлээд тагтнаас хэн нэгэн намайг түлхээд унагаачихын. Өндөр байшин байсан болохоор биед нэг л тавгүй. Төд удалгүй бас л өндөр байшингийн дээврээс,,, дараа нь цонхоор.

Энэ хоёр зүүднээс дүгнээд бодохоор: Надад үл мэдэг таагүй зүйл тохиолдох гээд ч байх шиг. Нэг л таагүй, биеэр хүйт даах шиг. Өчигдөржин л энэ тухай бодлоо, бодохгүй байя гэвч болохгүй юмаа.


Бодоод байх нь би ойрд ажлаа ч хийхээ байж, ухаан санаа шаал өөр газар, хийж байгаа зүйлүүд минь нүд хуурсан, дутуу дулимаг болоод байх шиг. Өөрөө өөртөө шинэчлэлт, сайжруулалт хийх цаг минь хэдийнэ иржээ. Яах учраа, юунаас эхлэхээ ч өөрөө мэдэхгүй байна. Нэг л их бодолд автсан, хийх ажлуудаа урдаа жагсаагаад биччихсэн зорилго, зорилтгүй нэгэн хүн суугаад л байх юм... Ажлынхан хүртэл анзаараад харчихжээ намайг. Намайг далдын хар хүч нөмрөөд авчихсан л юм шиг.

Миний хайртыг гомдоосон болохоор чамайг би хайрлаж чадахгүй

Хайрламааргүй байвч би чамд хайртай, гэхдээ чамаас илүү түүнд хайртай. Би чамд илүү хайртай байж болох байсан, гэвч чи миний нүдэн дээр түүнийг минь зөндөө их гомдоосон, чамайг гомдоох бүрт зүрх минь шимширч, нулимс минь горхи шиг урсдаг. Түүнийг чамаас зугтаагаад холын хол явчихаасай гэж дандаа боддог, хүсдэг, төсөөлдөг байлаа.


Тиймээ миний хүссэнээр нэг өдөр тэр минь холын хол руу яваад өгсөн, өөрийн аз жаргалыг олж авахын тулд, мөн намайг жаргалтай болгох гэж... Хэдийгээр тэр явсан ч чи түүнийг дарамсалсаар, зовоосоор л. Чи түүнд хайртай байсан хэдий ч ХАР гэгч харанхуй зүйлээр хайраа балалсан, амьдралаа нураасан. Тийм болохоор би чамайг үзэн ядмаар байдаг.


Угаас бат бөх байгаагүй хайр чинь хоромхон зуур сарнин алга болсон. Чи өөр хүнд холбоо тогтоосон, тэрийг чинь би түүнийхээ амнаас сонссон, дотроо баярласан. ҮНЭНДЭЭ ЧАМАЙГ ӨӨР ХҮНТЭЙ БОЛСОНГ БИ БИШ ТЭР ТҮРҮҮЛЖ МЭДСЭН. Чи намайг түүнд хэлсэн гэж боддог, уурладаг.

Чамтай учирснаас хойш

Би чамтай учрахыг хар багаасаа л хүссэн, хоёр гурван жил мөрөөдсөн. Би чадсан, чамтай учирсан, учирсандаа баярласан гэвч одоо... үнэхээр гомдолтой байна.


Чамтай ийм удаан хамт байна гэж бодоогүй, төсөөлөө ч үгүй... Одоо бодох нь чамтай учраад хэдийнэ долоон жилийг ардаа өнгөрөөжээ. Дахиад хэдэн ч жилийг хамт өнгөрөөхийг мэдэхгүй байна. Одоо надад чамайг гэх өчүүхэн төдий ч сэтгэл байхгүй, чамайг бодохоор галзуурчих гээд байдаг болж. Одоогоос хоёр жилийн өмнө чамаас салах боломж байхад би яагаад салаагүй юм болоо гэж өөрөө өөрөөсөө байнга асуудаг, салаагүйдээ харамсдаг.

Чи намайг баярлуулахаасаа илүүтэйгээр их зовоодог, бухимдуулдаг, ядраадаг. Чамаас болж миний бие ихээр өвдөх болсон. Өчигдөрхөн зүв зүгээр байсан бие маань одоо жаахан даарахын төдий, жаахан ядрахын төдий л өвдөж байна. Хэдий болтол чамтай хамт байхыг мэдэхгүй нь, магадгүй миний тэсвэр тэвчээр дуусах тэр цагт л чамаас салах байх. Салах боломж, бололцоо бүрдвэл заавал тэсвэр тэвчээрээ дуусахыг хүлээх шаардлагагүй шууд л сална.

Хонгилын үзүүрт гэрэл гэдэг. Гагцхүү тэр гэрлийг би өөрөө л асааж чадна. Гэрэл гэгээтэй байхын төлөө УРАГШАА гэж өөртөө хэд хэд хэлээд энэ бичлэгээ дуусгая даа.

Элдэв бодол


1. Бид бүгдээрээ биеэ үнэлэгчид: Яах аргагүй би, чи, бид, бидний аав, ээж ер нь хүмүүс бүгд л биеэ үнэлэгчид. Гэхдээ янз янзын аргаар үнэлж, түүндээ тохирсон хөлс (цалин) авдаг. Зарим нэг нь өндөр албан тушаалд ажиллаж ахиухан хэдэн цаас авч байхад, зарим нэг нь үйлчлэгч, цэвэрлэгч, зөөгч гэх мэт ажил хийн өдөр хоногийн хоолны мөнгөө арай хийн олдог. Энэ сайхан залуу насыг ажлын боол болгож дуусгах нь гэж санаа зовох ч үе байхын. Гэхдээ энэ үе магадгүй хожмын сайн сайхны минь төлөө гэж тайвширна.

2. Зөрчил: Өнөөдөр нэг блогчны бичлэгийг уншлаа. Би ч тэгэж их гэгээрчихсэн, төгсөрчихсөн хүн биш. Тэр гэхдээ блогчдыг арай муухайгаар хэлсэн байна лээ. Бараг л арчаагүй хүмүүс блог бичдэг, уншдаг гэх нь холгүй. Тэр бичлэгийг болон бусад блогчид, зочдын сэтгэгдлийг бүгдийг нь алгасалгүй уншсан. Хүн бүр өөр өөрийн үүднээс сэтгэгдлээ бичсэн байна лээ. Гэхдээ л надад тэр бичлэг ерөөсөө таалагдаагүй.

3. Мансуурал: Сүүлийн үед таньж мэддэг хүмүүс өвс (хар тамхи) татах уу? Татахаар ингэдэг тэгдэг гээд хажуу хавирганаас ихээр ярих боллоо. Татвал ямар байдаг бол гэсэн адын бодол төрөх үе ч гарна. Би чамд дараа нь аваад ирэх үү гэх хүн хүртэл л байх юм. Нэг хэсэг усан тамхи татаж үзэхсэн гэж их боддог байлаа. Хүн болсных хорвоогийн сайн муу бүхний үзэхсэн ч гэж хааяа бодохын. Мууг нь мэдээд жигшээд, сайн сайхныг нь аятайхан шиг эдлээд явчих юмсан. Мансуурвал ертөнцөөс тасраад алга болчихдог юм болов уу, иргэж ирж чадахгүй бол яанаа гэж айх нь их учраас л би татахыг илүүд үзэхгүй байгаа байх.

4. Амьдарвал амьдарсан шиг амьдрахсан: Ямарч асуудалгүй амьдрал (хүн) гэж үгүй. Хэдий мөнгө хөрөнгө, байр байшин, машин тэрэг байгаад ч аз жаргалгүй хүн зөндөө л байдаг байх. Магадгүй надад эдгээрийн аль аль нь байхгүй болохоор би атаархаад ингэж боддог юм болов уу? Гэхдээ л яаж ч бодсон нүд анихдаа (үхэх) харамсах зүйл багатай байхсан гэж бодох юм. Ирээдүйд жаргахын тулд өнөөдрийнхөө энэ амьдралдаа аль болох сэтгэл ханамжтай байхыг хичээдэг. Нэг номонд гомдоллох нь НҮГЭЛ гэж бичсэн байсан. Энийг уншаад аль болох бага уурлаж, элдэв зүйлд гомдоллох, хүнтэй муудалцах зэргээс зайлсхийдэг болсон юм шиг байна.

БИЧМЭЭР САНАГДААД БААХАН Л ЮМ БИЧЧИХЛЭЭ.
МАРГААШИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ГЭЭД УРДАА БАЙГАА АЖЛАА ХИЙЕ ДЭЭ.