Би чамтай учрахыг хар багаасаа л хүссэн, хоёр гурван жил мөрөөдсөн. Би чадсан, чамтай учирсан, учирсандаа баярласан гэвч одоо... үнэхээр гомдолтой байна.
Чамтай ийм удаан хамт байна гэж бодоогүй, төсөөлөө ч үгүй... Одоо бодох нь чамтай учраад хэдийнэ долоон жилийг ардаа өнгөрөөжээ. Дахиад хэдэн ч жилийг хамт өнгөрөөхийг мэдэхгүй байна. Одоо надад чамайг гэх өчүүхэн төдий ч сэтгэл байхгүй, чамайг бодохоор галзуурчих гээд байдаг болж. Одоогоос хоёр жилийн өмнө чамаас салах боломж байхад би яагаад салаагүй юм болоо гэж өөрөө өөрөөсөө байнга асуудаг, салаагүйдээ харамсдаг.
Чи намайг баярлуулахаасаа илүүтэйгээр их зовоодог, бухимдуулдаг, ядраадаг. Чамаас болж миний бие ихээр өвдөх болсон. Өчигдөрхөн зүв зүгээр байсан бие маань одоо жаахан даарахын төдий, жаахан ядрахын төдий л өвдөж байна. Хэдий болтол чамтай хамт байхыг мэдэхгүй нь, магадгүй миний тэсвэр тэвчээр дуусах тэр цагт л чамаас салах байх. Салах боломж, бололцоо бүрдвэл заавал тэсвэр тэвчээрээ дуусахыг хүлээх шаардлагагүй шууд л сална.
Хонгилын үзүүрт гэрэл гэдэг. Гагцхүү тэр гэрлийг би өөрөө л асааж чадна. Гэрэл гэгээтэй байхын төлөө УРАГШАА гэж өөртөө хэд хэд хэлээд энэ бичлэгээ дуусгая даа.
2 сэтгэгдэл:
Энэ гэж хэн бэ эсвэл юу вэ? би бараг мэдэж байна даа...
Кээру - Энэ бол оньсгон бичлэг. Тааж мэдэх хүн байхгүй л болов уу
Post a Comment