Хайрламааргүй байвч би чамд хайртай, гэхдээ чамаас илүү түүнд хайртай. Би чамд илүү хайртай байж болох байсан, гэвч чи миний нүдэн дээр түүнийг минь зөндөө их гомдоосон, чамайг гомдоох бүрт зүрх минь шимширч, нулимс минь горхи шиг урсдаг. Түүнийг чамаас зугтаагаад холын хол явчихаасай гэж дандаа боддог, хүсдэг, төсөөлдөг байлаа.
Тиймээ миний хүссэнээр нэг өдөр тэр минь холын хол руу яваад өгсөн, өөрийн аз жаргалыг олж авахын тулд, мөн намайг жаргалтай болгох гэж... Хэдийгээр тэр явсан ч чи түүнийг дарамсалсаар, зовоосоор л. Чи түүнд хайртай байсан хэдий ч ХАР гэгч харанхуй зүйлээр хайраа балалсан, амьдралаа нураасан. Тийм болохоор би чамайг үзэн ядмаар байдаг.
Угаас бат бөх байгаагүй хайр чинь хоромхон зуур сарнин алга болсон. Чи өөр хүнд холбоо тогтоосон, тэрийг чинь би түүнийхээ амнаас сонссон, дотроо баярласан. ҮНЭНДЭЭ ЧАМАЙГ ӨӨР ХҮНТЭЙ БОЛСОНГ БИ БИШ ТЭР ТҮРҮҮЛЖ МЭДСЭН. Чи намайг түүнд хэлсэн гэж боддог, уурладаг.
2 сэтгэгдэл:
хэнд зориулчаавдаа би бодохноо сөүл гэлүү тэрүү бишүү зааааааааааааааааас ойлгохооргүүн бээнөөө лай цаашаа тэгжаагаад би нэг иймэрхүү юм хийхийг завднаа гайгүүү тэр үед тануус бас нэг иймэрхүү оньсого уншиж ихлэх вий хахахахах
Ууганаа - хэхэ ямар нэг юм толгой гашилгах тусмаа амттай юм шиг санагдаад байдыш. Хэрвээ чамайг блог нээвэл би байнгын уншигч нь болноо
Post a Comment