Үнэхээр мөнгөгүй бол амьдарч чадахаа байчихсан хорвоо юмуу? Би хувьдаа мөнгөнөөс илүү хүний хүнээ гэх сэтгэл гэж боддог. Надад мөнгөгүй байсан үе байсаан байсан. Би одоогийнх шиг ийм баян байгаагүй. Надад сайхан найзууд байна, сайхан ажил байна, сайхан гэр бүл байна. Баян гэж ингэхэд юу юм бэ? Мөнгөөр түүнийг хэмжиж болох уу?
Арван жилд байхдаа өөрийнхөө хүчээр тооны гүнзгийрүүлсэн сургууль орж сурсан. Энэнд дан ганц миний хүч байхгүй л дээ. Эцэг эхийн маань хүч минийхээс хувь илүү их байгаа. Арван жилээ төгсөөд их суруульд орох гээд бэлдэж байхад надад тусад нь байр гарган хичээлээ давтаг гээд гэрийн ажлаас бүрэн чөлөөлөхөд нь жаргалдаа ташуурч юу ч бэлдээгүй. Хүссэн сургуульдаа орсон боловч хүссэн ангидаа орж чадаагүй. Муу ээжийгээ зовоон байж ангиа сольсон. Тэр үед ээж маань ямар их улалзаж байсан болоо.
Азаар аав маань ТАХ байсан болохоор төлбөрийнхөө тодорхой хувийг улсаас даалган, аав ээжийнхээ ачаанаас бага ч болов хассан. Би ч хасаагүй л дээ, улс орон маань хасч өгсөн хэрэг. Оюутан байхдаа өөрийн хүссэнээр сургуульдаа ажил хийн хэдэн халтар цаас авна. Тэрийгээ өөртөө л зарцуулна. Өөртөө гэж дээ хоолны газар, тоглоомын газраар хэсч л үрж явлаа.
Сургуулиа төгсөөд бусад шиг ажил хайж явсангүй,,, аз нь таарч шууд л ажилд орсон. Цалин бага ч гэсэн, ажлын хамт олон маань таалагддаггүй ч гэсэн намайг тэжээж байгаа юм гээд гүрийж л байна. Намайг зүгээр байхад тэжээгээгүй л дээ, би биеэ үнэлж байгаа хэрэг.
Өөрөө ажил хийдэг хэрнээ муу ээжийгээ дандаа л холгож хувцас, хэрэглээ гээд зөндөө л мөнгө авдаг. Миний насны ээжийгээ холгож амьдардаг хүн ер нь ховор л байхдаа. Ээж маань намайг, дүү нарыг маань сайхан амьдруулах гэж хэрэндээ зүтгэж, амьдралтай тэмцэж яваа жинкэн "Баатар" эмэгтэй.
Эцэст нь ээжийнхээ ачийг хариулахын тулд ээжийнхээ хүссэн тэр сайхан амьдралаар л амьдрах. Зүгээр л сайхан амьдрах... Ээжээ охин нь тандаа хайртай, би сайхан амьдарнаа... Та надад итгээд жаахан л хүлээчих... Таныгаа зөндөө л зовоосон, одоо аль болох зовоохгүйг хичээнээ...
3 сэтгэгдэл:
Өөрөө ажил хийдэг хэрнээ муу ээжийгээ дандаа л холгож хувцас, хэрэглээ гээд зөндөө л мөнгө авдаг. Миний насны ээжийгээ холгож амьдардаг хүн ер нь ховор л байхдаа.
Би тэр ховор хүнүүс дунд нь байж л байхын. Нээрээ хэзээ нэг эхийгээ зовоочилгүй амьдардаг болох юм бол доо...
Дээрхи би шөө
Ундрига - Харин тиймээ, Тэр мөч хурдан ирээсэй
Post a Comment