Намайг нэг хүн их л муухайгаар зүүдэлсэн байх юм. Тэр шөнө нь би ч бас өөрийгөө их муухайгаар зүүдэлсэн.
Түүний зүүд: Чи нэг бол бие өвчтэй байгаа юм шиг, нэг болохоор согтуу ч юм шиг бөөн тамхины утаан дунд байгаа юм шиг ерөөсөө тод харагдахгүй. Хачин сонин хүмүүстэй нийлээд хаана ч юм нэг харанхуй гэрэл муутай газар байгаад байх юм. Би чамайг дуудаад байхад хараад байгаа хэрнээ сонсоогүй юм шиг л тэнд байгаад байхын. Их л хачин сонин хүмүүстэй нийлчихсэн юм шиг байсан.
Тэр: Сүүлийн үед ер нь сонин муухай зүүд орж ирэээд байгаа, бүүр Монгол юмсан гэж бодогдоод, чамд л илүү санаа зовоод байх юм. Би чамд итгэдэг (Надад итгэдгийг чинь би мэддэг, би чамд хамгаас илүү хайртай).
Миний зүүд: Шөнийн турш унтаж байхдаа гурван ч удаа өндөрөөс нислээ. Их л зовсон доо. Эхлээд тагтнаас хэн нэгэн намайг түлхээд унагаачихын. Өндөр байшин байсан болохоор биед нэг л тавгүй. Төд удалгүй бас л өндөр байшингийн дээврээс,,, дараа нь цонхоор.
Энэ хоёр зүүднээс дүгнээд бодохоор: Надад үл мэдэг таагүй зүйл тохиолдох гээд ч байх шиг. Нэг л таагүй, биеэр хүйт даах шиг. Өчигдөржин л энэ тухай бодлоо, бодохгүй байя гэвч болохгүй юмаа.
Бодоод байх нь би ойрд ажлаа ч хийхээ байж, ухаан санаа шаал өөр газар, хийж байгаа зүйлүүд минь нүд хуурсан, дутуу дулимаг болоод байх шиг. Өөрөө өөртөө шинэчлэлт, сайжруулалт хийх цаг минь хэдийнэ иржээ. Яах учраа, юунаас эхлэхээ ч өөрөө мэдэхгүй байна. Нэг л их бодолд автсан, хийх ажлуудаа урдаа жагсаагаад биччихсэн зорилго, зорилтгүй нэгэн хүн суугаад л байх юм... Ажлынхан хүртэл анзаараад харчихжээ намайг. Намайг далдын хар хүч нөмрөөд авчихсан л юм шиг.
2 сэтгэгдэл:
тэхээр одоо 10н сард иймэрхүүвтэх байсымуу? Одоо тэгээд яаж байна гайгүй юу?
Кээру - Иймэрхүүвтэх гэж??? Нэг тийм эвгүй хар дарсан ч гэхиймүү, нэг тийм сануулаг өгсөн зүүд байсан юмуудаа. Одоо бүх зүйл окэй л байна. Ажил л жаахан их гэж мэгээд :ь
Post a Comment