Өвлийн өвөө өөдгүй

Энэ жил би бүр гурван шинэ жилийн баярт очоод. Бүгдээрээ сайхан гоё байсан. Та нар өвлийн өвөө байдаг гэдэгт итгэдэг үү. Би итгэдэг. Би бүр энэ жил өвөөд хүслээ хэлсэн. Манай найзууд ч бас хэлсэн. Гэхдээ өвлийн өвөөд өөдгүй л дээ. Хүмүүст хүссэн бэлгийг нь өгдөг л юм билээ. Надад яасан байхгүй. Би гомдолтой л байгаа шүү өвөө.

Зуун минут


Ногоон цайг шүтмүү би

Миний бие сүүлийн хэдэн өдөр ийм сайхан хөнгөн шингэн байсангүй. Сүүлийн үед манай утаатай хотын иргэд ханиад, томуу, хатгаагаар өвчлөөд байгаа. Би тэрийг нь тойроод гарчий гэсэн чадалгүй дайраад. Бишээ дайруулсын байна. Хэдэн өдөр үнэн сулбайсан юм ажилдаа явлаа.

Толгой дээрх үс минь

За байж би чинь амьдралынхаа 70%-г өгзгөө хүрсэн урт үстэй өнгөрөөсийн байна. Үлдсэн 30%-г жижкэн үстэй өнгөрөөлөөлдөө. Тэхдээ одооных шиг ийм жижиг үстэй байгаагүйм. За одооноос долоо хүрэхгүй хоногийн өмнө үсээ очиж хусуулаад... хаха халимаг болгоцымаа. Би өөрөө энэндээ айр сэтгэл хангалуун байгаан. Өөрийгөө харахаар л хайр хүрээд нээх гоя болцон.

Ухамсар + үгүй

Ёооо сая нэг аймр муухай юм хараад дургүй, зэвүү хоёр зэрэг хүрээд хичээл заах ямарч урам үгүй болчихлоо. Азаар хичээл амрах гэж байгаа нь яамай даа. Оюутнууд арай л дэндүү юмаа. Манай сургууль улирал бүрийн төгсгөлд багшийн талаар санал асуулга авдын. Тэр санал асуулгыг нь энэ удаад би лаг хариуцаж байгаам лдаа. Тээд өглөө харахад 5 санал байсан чинь сая хартал 12 болчиж. Зиаг гээл харлаа. Мэдээж өөрийгөө л түрүүлж харжаам лд.

Би хог хаяхгүй ээ

Өчигдөр орой өрөөндөө лаг суужийтал дүү наашраа, энийг хардаа гээл дуудлаа. Яваал очтол Гавана, Айс Топын хамтран дуулсан Хотоо цэвэрхэн байлгацгаая гээд дууг сонсгосын... Би бүр энэ дуунд айр дуртай болчлоо лд. Таанууд нэг сонсоод үзээрэй.

Хайр

Ай хайр гээч нээх сонин учир нь олдкуу олон төрлийн нэг юм байгаад байдгийг хүн бүр л мэднэ дээ. Эцэг эхийн, ах дүүсийн, амраг госын, анд найзын гээл... зөндөө л байдаг байх.

Над одоогоор амраг госын хайр л байхгүйн байна. Бусад нь байнаа байна. Ганцхан ээжтэй, ганцхан аавтай, олон дүүтэй, олноос олон найзтай. Бүгдэд нь л хайртай. Яад хайртай байдын бөө мэд. Ямарчил байсан хайртаймдаг.

Our love is like wildflower

Хайр хайр дундаас амраг госын хайр айр адармаатай хэцүү нь юм шиг санагдсан лд. Үнэхээр хайр нь мөн ч юмуу, эсүүл одоо юу ч юм. Би тээд боддын. Энэ хайрын гол бат бөх байдал нь итгэлцэл гэж. Үнэхээр л хайр юм бол итгэх л хэрэгтэй шд. Тээл нээх худлаагаасаа, үнэнгээсээ нь ялгагдкуу хар гэх зүйлд баригдаад байдымуу гэмээр зүйл их байхымаа.

Би үнэнг хэлэхэд хояр нүүрний номтой лд. Нэг нь ажлын гэхиймуудаа. Тэндээ гуруун грүүпийн админ хийдийн. Тэр дундаа нэг грүүпдээ айр хайртай. Яад гэвүүл тэнд ми хайртай хүмүүс байдымаа. Тээл саяхан шд. Тэндээ нэг док биччээл суужийтал нэг хайр маань ороод ирвээ. Тэхээр нь тэр байгаамуу энд байна гэжийтал өөр нэг хайр маань өө андуурваа найз залуу нь орж ирээд байдымдаа. Өөө мая жоод гэж. Тийм юм байж болхуудаа. Юүгсэн үгийн бэ. Тэнд бид хамаг нууцаа бичдийшдээ.

Тэр залуу яахаараа найз бүсгүйнхээ айдигаар нэвтрээд ороод байнаа... Тосоороо гоож гэм. Би одоо тэндээс өөрийнхөө бичсэн, оруулсан бүх зүйлээ устгах хэрэгтэй юу. Би хайрууддаа л зориулж тэнд юм бичдэг. Би лав тэр залууд хайргүйдэг.

Зассс энэ амраг госын явдлыг би яар мэдэх ч биш. Ямарчил байсан өөрөө тэхгүймсэн. Бас тийм залуутай учрахгүйсэн гэжжжжж. Би лав зөвшөөркүү. Яахын бүхий л зүйлээ хувааж хэргэлжийж яагаад хэдхэн айди ганцаараа хэрэглэж болдгүйн бэ. Би болгоно яадын би болгоно.

Бидний мэдэх амьдрал буюу өнөөдөр

Өнөөдөр ёстой урт удаан өдөр байлаа, миний хувьд.


Ажлын ахмадын одонгийн хүлээн авалт,,, өдрийн турш даашинз, өсгийттэй өнгөрөөлөө. Томоос том ресторонд оюунаа эрдэмээр дүүргэсэн том, мундаг хүмүүстэй хамт байхад нэг л таатай. Тэнд байсан хүмүүсээс хамгийн жаахан нь би л... Хүлээн авалт өдөр эрт эхэлсэн болохоор эрт ч өндөрлөсөн. Гадаа харанхуй болчихсон нэг л орой болчихсон мэт байсан ч цаг залуугаараа.

Тэндээс гаран бас нэг хүний "гавьяат" -г тэмдэглэхээр хүлгийн жолоо залан гэрийн нь зүг явлаа гэж... Тэнд ч нээх их удсангүй. Томчуудын дундаас хүүхдүүдийг эртхэн гэрт нь хариул гэх нэгэн байх ч, юү гэсэн үг бэ, энд байг гэх нь бас байлаа.


Сүүлийн үед нэг л киногоор дутаад хэдэн найзуудаасаа хамт үзье гэж гуйсан боловч тэдний маань зав нь нэг л болж өгөхгүй. Тэгээд саяхан танилцсан нэгэн блоггер охинтой хамт үзэхээр болж цагаа товлоод үзлээ. Өргөө кино театрт гарч байгаа "Бидний мэдэх амьдрал". Үнэхээр гоё кино. Надад таалагдсан. Хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь...

Софи охин: Мама (Ээжээ)
Холи: Бишээ би Холи
Софи: Ээжээ...

Танхимд байсан хүмүүсийн инээлдэх нь надад дуулдсан ч .... Би тэндээ чимээгүйхэн уйлсаар л ... Яагаад ч юм зүрхийг минь тэр бяцхаан охины "Ээжээ" гэх үг зүсэх шиг. Би угийн их амархан уйлдаг (уйланхай лдаа) болохоор киноны турш зөндөө л уйлсан. Хэн нэгэн надад энэ киног үзэх санал гаргавал би лав татгалзахгүй ээ.

Уучлаарай

Хэн нэгэн урд өмнө нь надад тоглоом тоотой нь дээр хэлж байсан, би ч өөрөө хэлдэг л байсан... Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үг ч байдаг. Тоглоом ихдээд сүүлдээ тэрэндээ өөрөө итгэн бусдыгаа гомдоож л байдаг би нээрээ үнэн хөлдүү толгойтой хүн юмаа.
Хөөрхнөө би зүгээр л тоглож байсын шүү. Миний тоглоом хэтрээд байдаг юмаа. Би өөрөө ч тэрийгээ мэддэг л дээ. Тоглоом хатуудчихсан.



Би аягуу муу хүн... чи ч тэр, тэд ч тэр бүгд л мэддэг байлгүй гэж боджийноо. Үнэндээ ингэнэ гэж бодоогүй.

УУЧЛААРАЙ......................................УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ..........УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛУУРАЙ УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛУУРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ УУЧЛААРАЙ
УУЧЛААРАЙ

магад намайг хэзээ ч уучлахгүй байх.... би ийм л тэнэг хүн

Өөрийгөө чөлөөлнө

Надад хайртай хэрнээ намайг гомдоосон тэр хүнд би одоо ч хэр нь хайртай. Тэр ч надад хайртай. Гомдоосон гэдгээ мэдэлгүй дөрөв, таван жил гомдоогоогүй мэт явсан хэдий ч би хэзээ ч чи тэр үед намайг гомдоосон шүү гэж нэхэл дагуул болж байгаагүй. Анх блог гэх зүйлд хөл алдах тэр мөчид тэр яг яаж, хэзээ хэрхэн намайг гомдоосонг нуулгүй дэлгэн бичсэнсэн.


Тэгэхэд тэр түүнийг олж уншин надаас уучлалт гуйсан боловч би одоо хэр нь уучилж чадахгүй л байна. Би өнөөдрөөс эхлэн өөрөө өөрийгөө чөлөөлнө. Бүхэл бүтэн найман жил тэр гомдол хэмээх хайрцагт өөрийгөө түгжлээ. Би чин сэтгэлээсээ чамайг уучлахыг хүсч байна. Би арагшаа биш урагшаа явмаар байна. [юун баахан -на4 болчихвоо]

Уучлал гуйн илгээсэн тэр ил захидал, дахин эхлээрэй гээд өгсөн тэр дэвтэр.
Би агуу мундаг зохиолч болоод, зохиолоо компьютероор биш гараараа бичнэ.
Бичиж дуусаад хамгийн түрүүнд чамдаа л уншуулах болно.

Хүйтэн... Дараагийн боломж...

Өнөөдөр...
Камер юугаан зэхээд андын хамт зураг авахаар сургуулиасаа гараад алхлаа. Жаал явж байгаад ер нь тийшээ явъя гэж ярилцаад такси хөлөглөн зорьсон газраа бараг л хүрсэн дээ. Таксины жолооч буруу замаар явж нэлээн хол аваачаад хаясанг эс тооцуул дажгүй л дээ. Тээл газартаа ч очлоо...

Яг тэхэд...
Алхсаар байгаад даарсан хоёр хүн юун зураг авах манатай. Хэдэн зураг дарсан болоод бушуухан түргэхэн дулаан газар бараадаж халуун цай ууж дулаацъя гэж ярилцаж, шийдэлд хүрж "Их Монгол" -н зүг жолоо мушгин түргэн түргэн алхална.

Дулаан газар...
Хүрмэгцаа бушуухан липтон цай захиалан нэг нэг аягыг уусан ч дахин уумаар санагдан нэмээд авлаа. Хамтрагч маань хоол идцэн байсан учраас би тэнд сайхан амттай хоол захиалан уух юмны хажуугаар идээд авсан.

Тэндээс...
Тэндээс дахин нэг хүнтэй нэгдэж гурвуулаа дэлгүүрдлээ. Сайхан байсан. Ойрд яваагүйг хэлхүү. Тэндээсээ буцаад сургууль.

Харин...
Одоо гэртээ маргааш юу хийхээн бодон бодон сууна. Маргааш өнөөдрөөс дулаахан тэхээр маргааш жинкэн утгаар нь зурганд урагшаа.

Шинэ мэдээ...
Хамтрагч маань маргааш хамт гарч чадахгүй болсон гэнэ. Тун тоогүй,,, ганцаараа явмаар байвчиг дотор хүн хар хүйтэнд ганцаараа явкээд тэнэг юмуу гэхийн. Дараагийн боломжит өдрийг хүлээх үү. Тэр нь бүүр дараагийн амралтын өдөр. Хол байна даа.

Камер...
Камер эзэмших хугацаа тунчиг бага учраас дараагийн амралт гэх боломж байхгүйм даа. Гэхдээ шинэ жил энүүхэнд байна. Цаг хугацаа ингэж хурдан явж байхад дахиад зөндөө зөндөө бүр зөндөө их зурганд явах боломж олдоно. Тэхээр тэвчээртэй хүлээхээр шийдлээ.

Яг одоо

Яг одоо сэтгэл болон биеийн тэнхээ маань дуусаад байна... Унахад тун дөхсөн юмдгуудаа

Цас орсон хэдий ч ногооноороо

Энэ зурган дээр байгаа ногоон өвс шиг хэрэндээ хичээгээд л суугаад байна. Ядралын туйлд хүрсэн нь миний буруу лдаа. Цаг, хүчээ буруу тооцоолсноос л энэ байхдаа.
Хөл маань асар их биш ч гэсэн өвдөөд байна. Маргааш яаж сагс тоглох юм бэ? Тэмцээн дээр ямар нэг муу юм болох юм шиг совин татаад байх чинь... муу ер байгаадаа. Хэрэв гээд муу амлачихъя. Гэмтэл авбал бөмбөгөө тоглож чадахгүй болно доо. Ёстой л уйлах ч багадах байхдаа. Яана вэ яана... Хазгар болсон шүүдээ

Яг одоо оройн 9 цаг 30 минутыг хуруу тоолон хүлээж байна... (5:37 болж байна)

Хайр БА жаргаЛ

Хайр хүчтэй гэж үнэн юмдаа. Би ямар дурлаж хайрласан биш яаж тэр хүч эдрийг нь мэдхэв. Олоон жилийн өмнө дурлаж, хайрлаж байсан лдаа. Гэхдээ л ямар байдгийг нь мартаж.

Өнөөдөр нэг найзтайгаа уулзлаалдаа. Нэг гэж дотны сайн найз мань ккк. Уулзсангүй, тоосонгүй гээд үг хаяад байсан хүн шаал өөр болчих гэж. Уулзалтын турш тэр залуугийнхаа тухай ярилаа. Найз маань сайхан хайртай учирсан бололтой, жаргал нь нүүрэн дээр нь илт харагдаж байсан. Яг өчигдөр шд,,, тоосонгүй гээд үг хаяад байсан хүн өөрөө тоодгүй наацан. Тээл надаас чамаар юу байна гэж асуухын,,, би тээл өөрийн бодож санаж, хийж бүтээх гэсэн зүйлсээ ярих гэхээр л тэр залуутайгаа нэг бол утсаар яриад, эсүүл мсж бичээд нээх сонин. Тээл миний ярианы элч аажмаар сулраал лалалала гээл дуусжаамдаа. Гэхдээ л найз маань гоё жаргалтай харагдсан.


Би бодсон... тэр залуу нь сайн хүн байгаасай,,, найзы маань бүү зовоогоосой л гэж. Энэ их жаргалын төгсгөл нь гэсэн жаргалтай байвал гоё гэж.

Бид хоярын уулзалт ч удаан үргэлжилсэнгүй хайртай залуу нь дуудаад тэр яваад өгссс... Тээл би гэртээ :(

Сайн хүн баймаар байна


Зүгээр л сайн хүн баймаар, болмоор байна.
Ажилдаа цагтаа очдог, ажлаа цаг тухайд нь хийдэг...
Дүү нартаа үлгэр дуурайл болдог, алдааг засч өгдөг, халамжтай...
Хичээлээ сайн давтдаг, даалгавар, шалгалтаа цаг тухайд нь хийдэг...
Гэрээ цэвэрлэдэг, орой болгон хоол хийдэг...
Ээжийнхээ үгэнд ордог, санааг нь зовоодоггүй...
Бусдад тусч, энэрэнгүй ...
... сайн л хүн болмоор байна.

Сараачил


Үнэхээр мөнгөгүй бол амьдарч чадахаа байчихсан хорвоо юмуу? Би хувьдаа мөнгөнөөс илүү хүний хүнээ гэх сэтгэл гэж боддог. Надад мөнгөгүй байсан үе байсаан байсан. Би одоогийнх шиг ийм баян байгаагүй. Надад сайхан найзууд байна, сайхан ажил байна, сайхан гэр бүл байна. Баян гэж ингэхэд юу юм бэ? Мөнгөөр түүнийг хэмжиж болох уу?

Арван жилд байхдаа өөрийнхөө хүчээр тооны гүнзгийрүүлсэн сургууль орж сурсан. Энэнд дан ганц миний хүч байхгүй л дээ. Эцэг эхийн маань хүч минийхээс хувь илүү их байгаа. Арван жилээ төгсөөд их суруульд орох гээд бэлдэж байхад надад тусад нь байр гарган хичээлээ давтаг гээд гэрийн ажлаас бүрэн чөлөөлөхөд нь жаргалдаа ташуурч юу ч бэлдээгүй. Хүссэн сургуульдаа орсон боловч хүссэн ангидаа орж чадаагүй. Муу ээжийгээ зовоон байж ангиа сольсон. Тэр үед ээж маань ямар их улалзаж байсан болоо.

Азаар аав маань ТАХ байсан болохоор төлбөрийнхөө тодорхой хувийг улсаас даалган, аав ээжийнхээ ачаанаас бага ч болов хассан. Би ч хасаагүй л дээ, улс орон маань хасч өгсөн хэрэг. Оюутан байхдаа өөрийн хүссэнээр сургуульдаа ажил хийн хэдэн халтар цаас авна. Тэрийгээ өөртөө л зарцуулна. Өөртөө гэж дээ хоолны газар, тоглоомын газраар хэсч л үрж явлаа.

Сургуулиа төгсөөд бусад шиг ажил хайж явсангүй,,, аз нь таарч шууд л ажилд орсон. Цалин бага ч гэсэн, ажлын хамт олон маань таалагддаггүй ч гэсэн намайг тэжээж байгаа юм гээд гүрийж л байна. Намайг зүгээр байхад тэжээгээгүй л дээ, би биеэ үнэлж байгаа хэрэг.

Өөрөө ажил хийдэг хэрнээ муу ээжийгээ дандаа л холгож хувцас, хэрэглээ гээд зөндөө л мөнгө авдаг. Миний насны ээжийгээ холгож амьдардаг хүн ер нь ховор л байхдаа. Ээж маань намайг, дүү нарыг маань сайхан амьдруулах гэж хэрэндээ зүтгэж, амьдралтай тэмцэж яваа жинкэн "Баатар" эмэгтэй.

Эцэст нь ээжийнхээ ачийг хариулахын тулд ээжийнхээ хүссэн тэр сайхан амьдралаар л амьдрах. Зүгээр л сайхан амьдрах... Ээжээ охин нь тандаа хайртай, би сайхан амьдарнаа... Та надад итгээд жаахан л хүлээчих... Таныгаа зөндөө л зовоосон, одоо аль болох зовоохгүйг хичээнээ...

Гэрэл үгүй, өнгө ч үгүй

Алтанхан шаргал нар минь намайг гэрэлтүүлээч


Оны эхлэл хичнээн сайхан байлаа. Чи надад их л олон зүйл бэлэглэсэн санаж байна уу? Одоо намайг жаахан гэрэлтүүлээч... Надад ямар ч гэрэл гэгээ үзэгдэхгүй байна. Бүх л зүйл хар бараан харагдаж байна, би өөрөө ч хар бараан, бусдад дандаа хар бараанаар нөлөөлөөд байх шиг. Сүүлийн хагас жил нэг хэмнэлээр амьдарлаа. Оны эхэнд өгсөн гэрэл гэгээ чинь хэдийнэ дууссан бололтой.

Надад гэрэл, тодоос тод өнгө өгөөЧ

Далдын холбоос ба шинэчлэлт хийх цаг минь иржээ

Намайг нэг хүн их л муухайгаар зүүдэлсэн байх юм. Тэр шөнө нь би ч бас өөрийгөө их муухайгаар зүүдэлсэн.

Түүний зүүд: Чи нэг бол бие өвчтэй байгаа юм шиг, нэг болохоор согтуу ч юм шиг бөөн тамхины утаан дунд байгаа юм шиг ерөөсөө тод харагдахгүй. Хачин сонин хүмүүстэй нийлээд хаана ч юм нэг харанхуй гэрэл муутай газар байгаад байх юм. Би чамайг дуудаад байхад хараад байгаа хэрнээ сонсоогүй юм шиг л тэнд байгаад байхын. Их л хачин сонин хүмүүстэй нийлчихсэн юм шиг байсан.

Тэр: Сүүлийн үед ер нь сонин муухай зүүд орж ирэээд байгаа, бүүр Монгол юмсан гэж бодогдоод, чамд л илүү санаа зовоод байх юм. Би чамд итгэдэг (Надад итгэдгийг чинь би мэддэг, би чамд хамгаас илүү хайртай).

Миний зүүд: Шөнийн турш унтаж байхдаа гурван ч удаа өндөрөөс нислээ. Их л зовсон доо. Эхлээд тагтнаас хэн нэгэн намайг түлхээд унагаачихын. Өндөр байшин байсан болохоор биед нэг л тавгүй. Төд удалгүй бас л өндөр байшингийн дээврээс,,, дараа нь цонхоор.

Энэ хоёр зүүднээс дүгнээд бодохоор: Надад үл мэдэг таагүй зүйл тохиолдох гээд ч байх шиг. Нэг л таагүй, биеэр хүйт даах шиг. Өчигдөржин л энэ тухай бодлоо, бодохгүй байя гэвч болохгүй юмаа.


Бодоод байх нь би ойрд ажлаа ч хийхээ байж, ухаан санаа шаал өөр газар, хийж байгаа зүйлүүд минь нүд хуурсан, дутуу дулимаг болоод байх шиг. Өөрөө өөртөө шинэчлэлт, сайжруулалт хийх цаг минь хэдийнэ иржээ. Яах учраа, юунаас эхлэхээ ч өөрөө мэдэхгүй байна. Нэг л их бодолд автсан, хийх ажлуудаа урдаа жагсаагаад биччихсэн зорилго, зорилтгүй нэгэн хүн суугаад л байх юм... Ажлынхан хүртэл анзаараад харчихжээ намайг. Намайг далдын хар хүч нөмрөөд авчихсан л юм шиг.

Миний хайртыг гомдоосон болохоор чамайг би хайрлаж чадахгүй

Хайрламааргүй байвч би чамд хайртай, гэхдээ чамаас илүү түүнд хайртай. Би чамд илүү хайртай байж болох байсан, гэвч чи миний нүдэн дээр түүнийг минь зөндөө их гомдоосон, чамайг гомдоох бүрт зүрх минь шимширч, нулимс минь горхи шиг урсдаг. Түүнийг чамаас зугтаагаад холын хол явчихаасай гэж дандаа боддог, хүсдэг, төсөөлдөг байлаа.


Тиймээ миний хүссэнээр нэг өдөр тэр минь холын хол руу яваад өгсөн, өөрийн аз жаргалыг олж авахын тулд, мөн намайг жаргалтай болгох гэж... Хэдийгээр тэр явсан ч чи түүнийг дарамсалсаар, зовоосоор л. Чи түүнд хайртай байсан хэдий ч ХАР гэгч харанхуй зүйлээр хайраа балалсан, амьдралаа нураасан. Тийм болохоор би чамайг үзэн ядмаар байдаг.


Угаас бат бөх байгаагүй хайр чинь хоромхон зуур сарнин алга болсон. Чи өөр хүнд холбоо тогтоосон, тэрийг чинь би түүнийхээ амнаас сонссон, дотроо баярласан. ҮНЭНДЭЭ ЧАМАЙГ ӨӨР ХҮНТЭЙ БОЛСОНГ БИ БИШ ТЭР ТҮРҮҮЛЖ МЭДСЭН. Чи намайг түүнд хэлсэн гэж боддог, уурладаг.

Чамтай учирснаас хойш

Би чамтай учрахыг хар багаасаа л хүссэн, хоёр гурван жил мөрөөдсөн. Би чадсан, чамтай учирсан, учирсандаа баярласан гэвч одоо... үнэхээр гомдолтой байна.


Чамтай ийм удаан хамт байна гэж бодоогүй, төсөөлөө ч үгүй... Одоо бодох нь чамтай учраад хэдийнэ долоон жилийг ардаа өнгөрөөжээ. Дахиад хэдэн ч жилийг хамт өнгөрөөхийг мэдэхгүй байна. Одоо надад чамайг гэх өчүүхэн төдий ч сэтгэл байхгүй, чамайг бодохоор галзуурчих гээд байдаг болж. Одоогоос хоёр жилийн өмнө чамаас салах боломж байхад би яагаад салаагүй юм болоо гэж өөрөө өөрөөсөө байнга асуудаг, салаагүйдээ харамсдаг.

Чи намайг баярлуулахаасаа илүүтэйгээр их зовоодог, бухимдуулдаг, ядраадаг. Чамаас болж миний бие ихээр өвдөх болсон. Өчигдөрхөн зүв зүгээр байсан бие маань одоо жаахан даарахын төдий, жаахан ядрахын төдий л өвдөж байна. Хэдий болтол чамтай хамт байхыг мэдэхгүй нь, магадгүй миний тэсвэр тэвчээр дуусах тэр цагт л чамаас салах байх. Салах боломж, бололцоо бүрдвэл заавал тэсвэр тэвчээрээ дуусахыг хүлээх шаардлагагүй шууд л сална.

Хонгилын үзүүрт гэрэл гэдэг. Гагцхүү тэр гэрлийг би өөрөө л асааж чадна. Гэрэл гэгээтэй байхын төлөө УРАГШАА гэж өөртөө хэд хэд хэлээд энэ бичлэгээ дуусгая даа.

Элдэв бодол


1. Бид бүгдээрээ биеэ үнэлэгчид: Яах аргагүй би, чи, бид, бидний аав, ээж ер нь хүмүүс бүгд л биеэ үнэлэгчид. Гэхдээ янз янзын аргаар үнэлж, түүндээ тохирсон хөлс (цалин) авдаг. Зарим нэг нь өндөр албан тушаалд ажиллаж ахиухан хэдэн цаас авч байхад, зарим нэг нь үйлчлэгч, цэвэрлэгч, зөөгч гэх мэт ажил хийн өдөр хоногийн хоолны мөнгөө арай хийн олдог. Энэ сайхан залуу насыг ажлын боол болгож дуусгах нь гэж санаа зовох ч үе байхын. Гэхдээ энэ үе магадгүй хожмын сайн сайхны минь төлөө гэж тайвширна.

2. Зөрчил: Өнөөдөр нэг блогчны бичлэгийг уншлаа. Би ч тэгэж их гэгээрчихсэн, төгсөрчихсөн хүн биш. Тэр гэхдээ блогчдыг арай муухайгаар хэлсэн байна лээ. Бараг л арчаагүй хүмүүс блог бичдэг, уншдаг гэх нь холгүй. Тэр бичлэгийг болон бусад блогчид, зочдын сэтгэгдлийг бүгдийг нь алгасалгүй уншсан. Хүн бүр өөр өөрийн үүднээс сэтгэгдлээ бичсэн байна лээ. Гэхдээ л надад тэр бичлэг ерөөсөө таалагдаагүй.

3. Мансуурал: Сүүлийн үед таньж мэддэг хүмүүс өвс (хар тамхи) татах уу? Татахаар ингэдэг тэгдэг гээд хажуу хавирганаас ихээр ярих боллоо. Татвал ямар байдаг бол гэсэн адын бодол төрөх үе ч гарна. Би чамд дараа нь аваад ирэх үү гэх хүн хүртэл л байх юм. Нэг хэсэг усан тамхи татаж үзэхсэн гэж их боддог байлаа. Хүн болсных хорвоогийн сайн муу бүхний үзэхсэн ч гэж хааяа бодохын. Мууг нь мэдээд жигшээд, сайн сайхныг нь аятайхан шиг эдлээд явчих юмсан. Мансуурвал ертөнцөөс тасраад алга болчихдог юм болов уу, иргэж ирж чадахгүй бол яанаа гэж айх нь их учраас л би татахыг илүүд үзэхгүй байгаа байх.

4. Амьдарвал амьдарсан шиг амьдрахсан: Ямарч асуудалгүй амьдрал (хүн) гэж үгүй. Хэдий мөнгө хөрөнгө, байр байшин, машин тэрэг байгаад ч аз жаргалгүй хүн зөндөө л байдаг байх. Магадгүй надад эдгээрийн аль аль нь байхгүй болохоор би атаархаад ингэж боддог юм болов уу? Гэхдээ л яаж ч бодсон нүд анихдаа (үхэх) харамсах зүйл багатай байхсан гэж бодох юм. Ирээдүйд жаргахын тулд өнөөдрийнхөө энэ амьдралдаа аль болох сэтгэл ханамжтай байхыг хичээдэг. Нэг номонд гомдоллох нь НҮГЭЛ гэж бичсэн байсан. Энийг уншаад аль болох бага уурлаж, элдэв зүйлд гомдоллох, хүнтэй муудалцах зэргээс зайлсхийдэг болсон юм шиг байна.

БИЧМЭЭР САНАГДААД БААХАН Л ЮМ БИЧЧИХЛЭЭ.
МАРГААШИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ГЭЭД УРДАА БАЙГАА АЖЛАА ХИЙЕ ДЭЭ.

Дэвтэртээ ...

Би уйтгартай эсвэл гунигласан үедээ юу ч хамаагүй бичиж, зурмаар байдаг. Урд өмнө нь өдрийн тэмдэглэлийн он удаан жил хадгалсан дэвтрээ дэлгэж байгаад юу ч хамаагүй бичээд л сараачаад суудаг байсан даа. Хааяа хааяа бичгэн дундаа элдэв зураг зурна. Зураг ч гэж дээ огтлолцсон, муруй зурааснууд.


Тэр жил хэн нэгэн хүн миний дэвтрийг уншсан тэр мөчөөс хойш тэмдэглэл хөтлөхөө бараг больсон доо. Яагаад ч юм үе үе дэвтрээ нээгээд элдэв юм бичмээр болж дэвтрээн нээн, гартаа үзгээ бариад суух тэр агшинд сэтгэл дотор байсан зүйлс үгүй болчихдог. Би юу ч бичилгүй хэдэн зураас татсан болоод үзгээн таглан, дэвтрээ хаагаад далд нуудаг.

Дахиад хэн нэгэн намайг хүсээгүй байхад дэврийг минь сөхөөд харчих болов уу гэсэн айдас надад байнга төрдөг. Яагаад ч юм тэдгээр дэвтрүүдийг уншаад суухаар өнгөрсөн бүхэн нүдэнд харагдаж, хүүхэд насны дурсамжуудаа эргэн харах шиг болдог. Арван жилийн шохоорхол, үерхэл, найз нөхдийн хөгтэй явдал гээд сайн, муу бүхий л зүйлс тэдгээр дэвтрүүдэд үлджээ.

/Зүгээр л биччихлээ. Яг л хуучин дэвтрээ нээгээд бичиж байгаа мэт. Найруулга, үг үсгийн алдаа байгаа тул ойлгоно биз/

Би яг л үхдэл шиг


Өнөөдөр хүмүүсийн блогт бичсэн хоосон, хүйтэн гэх бичлэгүүдийг уншаад тэр үү эсвэл хэтэрхий удаан ганцаараа байснаас болов уу би ч бас нэг л хоосон хөндий болчихсон гэдгээ мэдэрлээ. Гаднаас минь харахад инээж баяссан нэгэн боловч миний дотор сайхан гэх юм юу ч үлдээгүй байна... Нэг л их юм бодож гансарсан хоосон сэтгэл, хөндий хүйтэн харц л надад байна...


Ядаад жаахан ч гэсэн догдолж, сэтгэл хөдлөлтэй болохсон гэж бодогдох юм. Ингээд бодохоор би яг л үхдэл шиг...

Ахмадуудаа бага ч болов баярлуулсан гэж бодном

Миний бие өчигдөр Батсүмбэрт байдаг Өндөр настнуудын асрамжийн газар блогчидтойгоо оччоод ирлээ. Батсүмбэр рүү явахыг Аниргүй анх Хайр гэдэг... бичлэгээрээ уриалсанг бүгдээрээ мэдэж байгаа биздээ тэ. Үүний дараа Тавдугаар сар, Дээсбий хоёр ч өөр өөрийн блогтоо бичлэг болгон нийтэлсэн.
Би тэгээд явсан, очсон талаарх фото нийтлэл оруулъя гэж бодлоо.
Явсан блогчид: Аниргүй, Ицми, Кошейк, Санбьюти, Тавдугаар сар, Дээсбий, Жое, Би. Ицмигийн зургийн аваагүй нь жаахан харамсалтай.

Энд би дүрээрээ зогсож байна


Блогчин: Тавдугаар сар


Блогчин: Аниргүй


Блогчин: Дээсбий


Блогчин: Санбьюти


Блогчин: Жое


Блогчин: Кошейк


Асрамжийн газрын байр [урд талаасаа]


Хүмүүс тэр асрамжийн газрыг өнчин цагаан гээд байхаар нь талд ганц л байшин байдын байх гэсэн чинь жижкээн тосгон магяын газар байлээ. Эргэн тойрон айл, сургууль, цэцэрлэгтэй.


Өндөр настнуудын байр [хажуу талаасаа]


Бие засах газар, Зүүн гар талынх нь ажилчдынх юм шиг байгаан
түгжээтэй, аан тэр хүрэн нь цоожгүй нээлттэй ахмадууд ордын байлээ


Ахмадуудын мөргөж, хүрд эргүүлдэг суварга


Салхивч, яг очиход энд савхивчиндаа юм яриал суужийсандаа


Хоолны хөтөлбөр нь


Хоолны заалыг нь сонирхоод танилцаад явж байгаад цонхоор
хартал гурван хөгшин түлээ хагалаад зогсож байсын.

Нэг нь хагална, нэг нь зөөнө, гуравдах нь өрдөг.

Бид гарч тэдгээр хөгшдөд тусалж залуучууд маань хагалж, бүсгүйчүүд нь зөөж өгсөн дөө. Ингээд туслаад байжийтал хонх дугарч, 16.00 цагийн цайны цаг болсон байлаа. Энэ үед тэдэнд ажлын бээлий их хэрэгтэйг мэдсэн. Гартаа хэдэн ч өргөс оруулсын бүү мэд. Мод зөөж, өрөх бүрт гарт мааааш нарийнхан өргөснүүд дүүрэн орж байсан.
Тэгээд гадаа түлээн дээр байсан эмээгээс асуухад: Ямар нэг цугларалт, хурал, хоол, гаднаас хүн ирэхээр хонх дугарч биднуудыг цуглархыг сануулдаг гэсэн.


Цайндаа орох гээд цуглацан байгаа хөгшид. Ахмадуудыг дотор нь бүлэг болгоод хуваацан, тээд бүлэг бүр ахлагчтай, бүлгийн нэрнүүд нь их өвөрмөц: Янзага, Мазаалай, Хүчирхэг харынхан, Болжмор, ... зарим нэрийг нь мартчихжээ.


Биднээс гадна тэнд, Орхон дээд сургуулийн багш оюутнууд, бас Шинэ Монгол гэдэг ТВ-н оператор, хөтлөгч, лам гээд олон хүн очсон лдоо. Энэ лам ном хурж ахамдуудыг баясгасан, арц эдр тараасан.


Ном хурж байхад эрхтэй нь эрхээ эргүүлэн, эрхгүй нь залбирч байгаа нь харагдсан


Манай блогчин Кошейк 108 зул өргөсөн. Ахмадуудыг асааж болно гэхэд тэд асаахаар их олноороо ирж бид тэдэнд асаахад нь тусалж өгсөн дөө.


Чөлөөт цагаа өнгөрөөдөг заал юм шиг байлээ, буйдан,
энд тэнд хананы зураг, шатар, даам...

Бид аль болох ахмадуудад аль болох хэрэг болох үүднээс зузаан оймс авч тараасан. Тэнд 130 орчим өндөр настан байдын байлээ. Хүн бүрт оймсоо тарааж өгчөөд машиндаа суун хотын зүг яаран хөдөлсөн дөө.

За эцэст нь хамт явж чадаагүй ч сэтгэлээсээ хандив өгсөн хүмүүстээ бүгдэд нь баярлала. Миний мэдэж байгаагаар дараах хүмүүс:
1. Миний хайртай ээж
2. Ажлын дарга
3. Блогчин Крайм
4. Блогчин Лофлоф
5. Блогчин Дурлагч
6. Блогчин Крафти

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ